Путин хөрөнгө орлогын мэдүүлэгтээ сүүлийн 6 жилийн орлого 67 сая рубль, ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн автомашинтай гэжээ
1 сарын 31. 11:020

Интерфакс агентлагийн орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн зургаан жилийн хугацаанд 67 сая рублийн орлого олсон тухай онцолсон байна.

Тодруулбал ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос гаргасан ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэдээллээс харахад, ерөнхийлөгч Путин 2017-2022 оны хооронд 67.591.875 рублийн орлого олсон хэмээн тайлагнажээ.

Гуравдугаар сарын 15-наас 17-ны хооронд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэр дэвших гэж буй ерөнхийлөгч Путин өмнөх өдөр нь Үндэсний сонгуулийн хороонд бие даан нэр дэвшигчээр албан ёсоор бүртгүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгчид нэр дэвшигчид сонгуулийн жил эхлэхээс өмнө сүүлийн зургаан жилийн орлого болон хөрөнгийн мэдүүлгээ ил болгох үүрэгтэй аж.

Харин ерөнхийлөгч Путин Санкт-Петербург хотноо жижиг орон сууц, 18 хавтгай дөрвөлжин метр гаражтай гэдгээ мэдүүлэгтээ дурдсан байна.

Түүнчлэн ЗХУ-ын үед үйлдвэрлэгдсэн 1960 оны Газ М21, 1965 оны Газ М21, 2009 оны Лада Нива зэрэг нийт гурван автомашинтай гэжээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
3
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын эмч нар Өмнөд Солонгост ажиллахыг зөвшөөрөх гэж байна
02024-5-8 19:26
Тавдугаар сарын 25-ныг Дэлхийн хөл бөмбөгийн өдөр болгон зарлалаа
02024-5-8 19:10
Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун дөрөвдүгээр сар тохиожээ
02024-5-8 16:14
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх анхны хуулийг Европын Холбоо баталжээ
02024-5-8 12:53
Д.Трампын шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ
02024-5-8 12:39
Аргентинд 10 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд гаргажээ
02024-5-8 12:27
“Боруссиа” баг Аваргуудын лигийн финалд шалгарлаа
02024-5-8 12:22
АНУ: Huawei-д хагас дамжуулагч нийлүүлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалжээ
02024-5-8 9:29
ОУВС: Хятадын эсрэг худалдааны хязгаарлалт нь дэлхийн ДНБ-ийг долоон хувиар бууруулж болзошгүй
02024-5-8 1:35
Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ
02024-5-7 20:20