Toyota-гийн зарим загварыг зах зээлд нийлүүлэхийг зогсооно
1 сарын 29. 17:450

Toyota компанийн охин компани болох Toyota Industries-ийн үйлдвэрлэсэн дизель хөдөлгүүрийг гэрчилгээжүүлэх туршилтын явцад зөрчил илэрсэн тул Hilux, Land Cruiser 300 зэрэг 10 загварын автомашины нийлүүлэлтийг зогсоохоор шийдвэрлэжээ.

Дизель хөдөлгүүрийн хүчин чадлын талаарх мэдээллийг хуурамчаар үйлдсэн болохыг мөрдөн шалгах тусгай комиссын шалгалтаар тогтоожээ. "Гэрчилгээжүүлэн баталгаажуулах туршилтын явцад бөөнөөр үйлдвэрлэхэд ашигладаг программаас өөр программ хангамж бүхий жолоодлогын цахим нэгж ашиглан хөдөлгүүрийн хүчийг хэмжсэн" гэж компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ. Энэ нь хөдөлгүүрийн хүчийг хэмжихэд алдаа гарахад хүргэсэн байх магадлалтай ажээ. Toyota компани үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ туршиж, дизель хөдөлгүүрүүд болон автомашинууд нь стандартад нийцэж байгааг баталжээ.

Дээрх мэдээ цацагдсаны дараа Toyota Industries компанийн хувьцаа зургаан хувиар унасан байна.

Японы дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам мөн илэрсэн зөрчлийн улмаас Toyota Industries-ийн үйлдвэрийг шалгана гэдгээ мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд Toyota групп чанарын үзлэг шалгалттай холбоотой хэд хэдэн дуулианд холбогдоод байгаа юм. Тус компанийн охин компани болох Daihatsu нь ихэнх загварын машиныхаа осол аваарын үеийн туршилтын мэдээллийг хуурамчаар хийсэн болох нь хөндлөнгийн шалгалтаар тогтоогдсоны дараа өнгөрсөн сард дотоод, гадаадад автомашин нийлүүлэхээ түр зогсоосон билээ. Улмаар Toyota брэндээр худалдаж буй Probox, Town Ace, Roomy, Pixis зэрэг Daihatsu компанид үйлдвэрлэсэн бүх автомашины нийлүүлэлтийг зогсоох шийдвэр гаргажээ.

Toyota-гийн өөр нэг охин компани болох Hino Motors Ltd. тээврийн байгууллагуудад утаа, түлшний хэмнэлтийн талаар хуурамч мэдээлэл өгсөн гэдгээ 2022 оны гуравдугаар сард хүлээн зөвшөөрсөн юм.


Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41