АНУ, Их Британи улсууд Йемений хутичуудад цохилт өгч эхэлжээ
1 сарын 12. 12:010

АНУ, Их Британийн нисэх онгоцууд болон байлдааны хөлөг онгоцууд Улаан тэнгист худалдааны хөлөг онгоцууд руу халдсаар байгаа Йемений босогчид болох хутичуудын байрлалд баасан гарагт шилжих шөнөөс цохилт өгч эхэлжээ.

Ойрхи Дорнодын хэвлэлүүдэд мэдээлснээр, Ходейда боомт хот болон Йемений нийслэл Сана хот дахь хутичуудын сургалтын бааз, зэвсгийн агуулахуудад цохилт өгсөн байна. Сана хотод гурван удаа дэлбэрэлт болжээ.

Хутичуудын эсрэг ажиллагаа эхлүүлсэн тухай мэдээллийг АНУ-ын албаны хүмүүс Reuters агентлагийн сурвалжлагчид баталсан байна. Тэдний хэлснээр, нисэх онгоц, хөлөг онгоцууд болон шумбагч онгоцуудаас цохилт өгч байгаа аж. АНУ-ын баазууд Ойрхи Дорнодын хэд хэдэн улсын нутаг дэвсгэрт байдгаас гадна тус бүс нутагт “USS Dwight D. Eisenhower” нисэх онгоц тээгч хөлөг онгоц тэргүүтэй цохилтын бүлэг нь байрлаж байгаа бол Их Британи улс эскадрын мина тээвэрлэгч гурван хөлөг онгоцоо илгээгээд байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа цохилт өгөхөөс өмнө Конгресст мэдэгдсэн байна. Түүнчлэн Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак пүрэв гаргийн орой Засгийн газрын гишүүдтэй уулзаж, хутичуудад цохилт өгөх талаар ярилцжээ.

Цохилт өгөхөөс хэдхэн цагийн өмнө хутичууд мэдэгдэл хийсэн байна. "Америкчууд, британичуудын аливаа заналхийлэл биднийг айлгаж байгаагүй, айлгах ч үгүй, Газын зурвас дахь ахан дүүсээ дэмжих үүргээ биелүүлэхээс биднийг татгалзахад хүргэж чадахгүй. Харин бидний байр суурь, бидний үйл хэрэг зөв гэдэгт итгэх итгэл үнэмшлийг улам бэхжүүлэх болно" гэж хутичуудын удирдагчдын нэг Абдулкадер аль-Мортада олон нийтийн сүлжээнд бичжээ.

Нэгдүгээр сарын 9-нд хутичууд Улаан тэнгис дэх холбоотнуудын хөлөг онгоцуудад цохилт өгөхийг оролдож, далавчит болон баллистик ангиллын 20 гаруй пуужин харважээ. Пуужингуудыг Америк, Их Британийн хөлөг онгоцууд, нисэх онгоцууд амдан сөнөөсөн байна.

Энэ нь 11 дүгээр сарын 19-нөөс хойш хутичууд байлдааны болон худалдааны хөлөг онгоцууд руу хийсэн 27 дахь халдлага юм. Үүний дараа Лондон, Вашингтон хоёр хариу цохилт өгөхийг үгүйсгэхгүй гэж мэдэгджээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01