Дэлхийн хоёр дахь өндөр барилгыг барьж дуусгажээ
1 сарын 11. 17:081

Куала Лумпур хотноо дэлхийд хоёрдугаарт орох өндөр барилгыг барьж дуусгаснаа “Самсунг C&T” компани өнөөдөр мэдэгдлээ.

Малайзын нийслэл хотын төвд орших 679 метр өндөр “Мердека 118” барилгыг нээх ёслол лхагва гарагт болжээ.

Энэ барилга бол Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотод орших 828 метр өндөртэй “Бурж Халифа” барилгын дараа орох дэлхийн хоёр дахь өндөр барилга бөгөөд Малайзад хамгийн өндөрт тооцогдож байна.

Нийт 673.9 мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий “Мердека 118” нь оффис, өндөр зэрэглэлийн зочид буудал, худалдааны төв гэх мэт олон талын зориулалттай ажээ. Уг барилгыг ашиглалтад оруулснаар тэнгэр баганадсан өндөр барилга барьдаг нэр хүндээ дэлхийн даяар бэхжүүллээ гэж "Самсунг C&T" мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ.

Ташрамд дурдахад, “Бурж Халифа”-г мөн Самсунг C&T компани 2009 онд барьжээ. Мөн 1998 онд Малайзын тухайн үеийн хамгийн өндөр барилга болох 452 метр өндөр Петронасын ихэр цамхгийг Куала Лумпурт барьсан ба түүнээс хойш тус улсад хэд хэдэн өндөр барилгыг барьжээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Bold
66.181.183.90
   /
1 сарын 12. 15:35

679. 828
Ene 2iin Ali ni under ym bol
Oilgohgui ym bichsen ym uu ta bugd bichsen zuilee hardaa

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01