Киргизийн нийслэлд төрийн шинэчилсэн далбааг мандууллаа
1 сарын 9. 14:110

Киргиз улсын нийслэлд төрийн шинэ далбааг мандуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ тухай тус улсын засгийн газрын хэвлэлийн алба өнөөдөр мэдээлсэн байна.

Сайд нарын танхимын дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Акылбек Жапаров нийслэлийн “Ала-Тоо” төв талбайд Киргиз улсын төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд оролцжээ. Мөн парламентын дарга Нурланбек Шакиев, Төрийн нарийн бичгийн дарга Суюнбек Касмамбетов, Онцгой байдлын сайд Бообек Ажикеев, Жанжин штабын дарга, Батлан ​​хамгаалахын нэгдүгээр орлогч сайд Руслан Мукамбетов нар энэ ёслолд оролцсон байна.

Киргиз улсын төрийн далбаан дээрх нарны цацрагийн долгионтуулсан хэлбэрийг шулуун болгож хэсэгчлэн өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын боловсруулсан хуулийн төслийг парламент дэмжсэнээр уг хууль 2023 оны 12 дугаар сарын 26-нд албан ёсоор хүчин төгөлдөр болсон юм.

Хуучин төрийн далбаанд улаан өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй дэвсгэрийн голд киргиз гэрийг дээрээс нь дүрслэн байрлуулж, гадуур нь нарны 40 цацрагийг долгионтуулж зурсан байсан бол харин одоо нарны цацрагийг шулуун болгон өөрчилжээ.

Киргизийн төрийн далбааны өмнөх хувилбарыг 1992 оны гуравдугаар сард тус улсын парламент баталснаас хойш өөрчлөөгүй юм.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01