Э.Блинкен Ойрхи Дорнодыг зорино
1 сарын 4. 18:450

Израил-ХАМАС-ын дайн бүс нутгийн мөргөлдөөн болж өргөжих вий гэсэн болгоомжлол нэмэгдсээр буй энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дипломат хүчин чармайлтыг эрчимжүүлэх зорилгоор пүрэв гарагт Ойрхи Дорнодыг зорихоор төлөвлөж байна.

АНУ-ын нэрээ нууцалсан өндөр албан тушаалтны мэдээлснээр, Э.Блинкен Израил зэрэг хэд хэдэн улсын нийслэлд хийх айлчлалаа пүрэв гаргийн орой эхлүүлэх ажээ. Мөн Америкийн дипломатч Амос Хочштейн Ливан дахь Хезболла бүлэглэлтэй үүссэн хурцадмал байдлыг зохицуулах хүчин чармайлтад хувь нэмрээ оруулна.

ХАМАС бүлэглэлийн улс төрийн товчооны орлогч дарга Салех Арури мягмар гарагт Бейрут хотын захад нисгэгчгүй онгоцоор өгсөн цохилтын үеэр амиа алдсан юм. Үүнээс нэг өдрийн дараа Ираны генерал Касем Сулейманигийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож байсан хүмүүсийн дунд дэлбэрэлт болсны улмаас 95 хүн амь үрэгдсэн байна. ХАМАС-ыг Герман, Европын Холбоо, АНУ болон бусад засгийн газар террорист бүлэглэл гэж үздэг.

АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдэхдээ, энэ мөргөлдөөн улам хурцдах нь аль ч улсын ашиг сонирхолд нийцэхгүй гэдгийг онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг дагалдан явсныг эс тооцвол Э.Блинкен 10 дугаар сарын 7-ноос хойш Израилд тав дахь удаагаа очих гэж байна.

Ж.Байден саяхан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, ХАМАС-ын барьцаанд байгаа хүмүүсийг суллах талаар ярилцсаны дараа энэ айлчлал болж байна. Сүүлийн хэдэн долоо хоногт Ж.Байдены засаг захиргаа Газын зурваст энгийн иргэд амиа алдаж байгаа явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, Газын зурвасын бүх иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай Израилын Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир уриалгыг шүүмжилсэн юм. Гэхдээ Израилыг дэмжсээр байгаа нь Ж.Байденыг энэ оны сүүлчээр болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намын зарим гишүүдтэй санал зөрөлдөхөд хүргэж болзошгүй байна.


Эх сурвалж: DW /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35