ХАМАС-ын удирдагчдын нэг Бейрут хотод өгсөн цохилтод амиа алджээ
1 сарын 3. 13:110

Израилын арми мягмар гаргийн шөнө Ливаны нийслэл Бейрут хотын өмнөд хэсэгт нисгэгчгүй онгоцоор цохилт өгчээ. Энэ үеэр амиа алдсан хүмүүсийн нэг нь ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан Салех Аль-Арури байсныг тус бүлэглэл мэдэгдсэн байна.

ХАМАС-ын "Al Aqsa" телевизийн мэдээлснээр, улс төрийн товчооны орлогч дарга Салех Аль-Арури Бейрут хотод сионистуудын өгсөн агаарын цохилтын үеэр амиа алдсан байна. С.Арурийг тус бүлэглэлийн цэргийн жигүүр болох “Изз ад-Дин аль-Кассам” бригадыг үүсгэн байгуулагчдын нэг гэж үздэг байсан бөгөөд Бейрут хотод байрладаг байжээ.

Израилын арми өнгөрсөн 10 дугаар сард Баруун эрэг дэх Арура хот дахь С.Аруригийн байшинг нураасан байна. Тухайн үед Израилын Батлан хамгаалах хүчин /IDF/ мэдэгдэхдээ, ХАМАС террорист бүлэглэлийн улс төрийн товчооны орлогч дарга, Иудей, Самари дахь ХАМАС-ын үйл ажиллагааг хариуцдаг С.Аруригийн байрыг нураахын тулд тус хотод ажиллагаа явуулсан гэж байв.

Халдлагын талаар тодруулах CNN-ийн хүсэлтэд Израилын Батлан хамгаалах хүчин ямар нэгэн тайлбар байхгүй гэж мэдэгдсэн байна. Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати С.Аруригийн аминд хүрсэн цохилтыг буруушааж, Израилд шахалт үзүүлэхийг холбогдох орнуудад уриалжээ. Тэрбээр X хуудсандаа, энэ бол Ливаныг сөргөлдөөний шинэ үе шатанд татан оруулах зорилготой Израилын шинэ гэмт хэрэг хэмээн мэдэгдсэн байна.

НҮБ-д суугаа Израилын байнгын төлөөлөгч асан Дэнни Данон ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтныг “хөнөөсөн” явдалд Израилын аюулгүй байдал, тагнуулын агентлагуудад баяр хүргэжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01