В.Путин, В.Зеленский нар дайнтай жилийн үйл явцыг дүгнэжээ
2023, 12 сарын 20. 16:501

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар улиран одож буй онд болсон үйл явдлуудыг мягмар гарагт дүгнэлээ. Хоёр улсын зэвсэгт хүчнүүд ширүүн тулаан хийсний эцэст гацаанд орсныг тэд хүлээн зөвшөөрчээ.

В.Путин Москва хотноо батлан хамгаалах яамны удирдлагуудтай уулзаж, нөхцөл байдлыг дүгнэн хэлэлцсэн. Тэрбээр хэлэхдээ "Барууны орнууд Оросыг тогтоон барих гэсэн оролдлогоо зогсоохгүй, харин Орос улс Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-ны зорилгоос ухрахгүй" гэсэн байна. Оросын арми Украины сөрөг довтолгоог няцааж, санаачилгыг гартаа авч байна гэдгийг Оросын Ерөнхийлөгч онцоллоо.

Тэрбээр “бид шаардлагатай гэж үзсэн зүйлээ хийдэг” гэж хэлээд, Орос улс дэлхийн хамгийн том цөмийн зэвсгийн нөөцтэй бөгөөд ерөнхийдөө бүх нөөцийг шинэчилсэн гэж мэдэгдсэн байна. Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хэлснээр, ойрын хугацаанд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоог 1.5 саяд хүргэж нэмэгдүүлэх ажээ. Мөн ирэх онд гэрээт алба хаагчдын тоог 745 мянгад хүргэх төлөвтэй байна.

Харин В.Зеленский оны эцэст хийдэг хэвлэлийн хурлын үеэр В.Путиний мэдэгдлийг үгүйсгэжээ. Тэрбээр “Манай шар, хөх өнгийн туг Украинд байгаа, энэ бол бидний гол ялалт. Хамгийн гол нь бид үүнийг зүрх сэтгэлдээ төдийгүй ирээдүй хойч үедээ хадгалан үлдээх болно” гэж хэлсэн байна. Мөн хагас сая хүртэлх тооны хүнийг цэрэгт дайчлах хүсэлтийг армийн командлал гаргасан гэдгийг дурджээ. Тэрбээр үүнийг “маш ноцтой” тоо хэмээн тодорхойлоод, ийм шийдвэрийг дэмжихийн тулд илүү олон үндэслэл шалтгааныг сонсох хэрэгтэй гэлээ.


Эх сурвалж: NHK /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Тогтохоо
   /
2023, 12 сарын 24. 17:22

УКРАЙНЧУУДАА ЗҮГЭЭР Л БУУЖ ӨГЦГӨӨ.ТА НАР УЛС ОРНОО БОДОЖ БАЙГАА БОЛ ДАЙТАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ.

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35