Шүүгч рүү халдсан Туркийн клубийн ерөнхийлөгчийн эрхийг бүх насаар нь хасжээ
2023, 12 сарын 18. 16:460

"Анкарагюжю" клубийн ерөнхийлөгч Фарук Кожагийн хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх эрхийг бүх насаар нь хассан тухай Туркийн хөл бөмбөгийн холбооны (TFF) албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Тэрбээр Туркийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний "Ризеспор" багтай хийсэн тоглолтын дараа шүүгч Халил Мелерийг зодсон юм. Тоглолт энэ сарын 11-ний даваа гарагт Анкара хотод болж, 1:1 гэсэн харьцаагаар дуусжээ. Тоглолтын дараа Кожа хэсэг хүмүүсийн хамт талбайд гарч ирээд шүүгчийг цохиж унагасныхаа дараа хэд хэдэн удаа өшиглөсний улмаас шүүгч эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ явдлыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган зэмлэн буруушаажээ. Кожа мягмар гарагт огцрохоо мэдэгдэн уучлалт хүссэн бөгөөд түүнийг одоо баривчлан саатуулаад байна.

Кожагаас гадна шүүгчийн биед халдсан "Анкарагюжю" клубийн хоёр ажилтны хөл бөмбөгийн талбайд гарах эрхийг мөн бүх насаар нь хасах шийдвэр гаргасан байна. Мөн тус клубт хоёр сая турк лирагийн (70 мянга орчим ам.доллар) торгууль ногдуулж, Туркийн аварга шалгаруулах тэмцээний таван тоглолтыг өөрийн талбайд үзэгчгүйгээр зохион байгуулах шийтгэл оноожээ.

Туркийн нийслэлийн прокурорын газраас Кожаг "хохирогчийн мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбогдуулан спортын талбайд түүнийг санаатайгаар зодож, амь насанд нь заналхийлсэн" хэрэгт буруутгасан байна.

Туркийн хөл бөмбөгийн холбоо өмнө нь лигийн бүх тоглолтыг хойшлуулаад байсан бол тэмцээнийг 12 дугаар сарын 19-нд үргэлжүүлэхээр шийдвэрлэснээ лхагва гарагт мэдэгдлээ. Мелерийн тухайд тэрбээр шүүгчийн замналаа дуусгана гэж хэвлэлүүдэд бичиж байна.


Эх сурвалж: TFF /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35