Өв залгамжилсан тэрбумтнуудын хөрөнгө өөрийн хүчээр хөрөнгөжсөн тэрбумтнуудынхаас анх удаа давжээ
2023, 12 сарын 4. 8:430

Дэлхийн тэрбумтнуудыг дотор нь өв залгамжилж авсан болон өөрийн хүчээр хөрөнгөжсөн гэж хувааж үзэж болох юм. Тэгвэл энэхүү 2 бүлэгт харьяалагдах тэрбумтнуудын хөрөнгийн хэмжээг харьцуулсан судалгааг хийж эхэлснээс хойш анх удаа өв залгамжилж авсан тэрбумтнуудын хөрөнгө өөрийн хүчээр хөрөнгөжсөн хүмүүсийнхээс давсан байна. Энэ нь олон улсын хэмжээнд тодорхойгүй байдал газар авахын хэрээр бие даан баялаг бүтээхэд хүндрэлтэй болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж болох юм.

Орон нутгийн цагаар өнгөрсөн сарын 30-ны өдөр Швейцарийн UBS банкны нийтэлсэн тайлангаас иш татан CNN агентлагийн мэдээлснээр нэг тэрбум ам.доллароос дээш хөрөнгөтэй тэрбумтнуудын хувьд байр байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа талаар мэдээлсэн байна. Дэлхийн тэрбумтнуудын тал орчим хувь нь үйлчлүүлдэг UBS банкны тайланд дурдсанаар, энэ оны дөрөвдүгээр сард дуусгавар болсон өнгөрсөн санхүүгийн жилийн хугацаанд 53 өв залгамжлагч 150.8 тэрбум ам.доллар өвлөн авснаар шинээр тэрбумтнуудын эгнээнд нэгджээ. Мөн хугацаанд өөрийн хүчээр хөрөнгөжсөн 84 шинэ тэрбумтнуудын хөрөнгө 140,7 тэрбум доллароор хэмжигдэж байв. Энэ нь 10 орчим жилийн өмнөөс тус банк энэхүү үзүүлэлтийг гаргаж эхэлснээс хойш өвлөн авсан хөрөнгө нь өөрийн хүчээр хөрөнгөжсөн тэрбумтнуудынхаас давсан анхны тохиолдол болжээ.

Түүнчлэн мөн хугацаанд дэлхий даяар тэрбумтнуудын тоо нэг жилийн дотор долоон хувиар нэмэгдэж 2544 болжээ. Харин тэдний нийт хөрөнгө 9 хувиар нэмэгдэж, 12 их наяд ам.долларт хүрсэн байна. UBS банкны таамаглаж буйгаар ойрын 20 жилийн хугацаанд 1000 гаруй тэрбумтан 5.2 их наяд ам.долларыг үр хүүхдэдээ өвлүүлэх тооцоог гаргасан байна.

UBS-ийн дэлхийн баялгийн удирдлагын хэлтсийн төлөөлөгч Бенжамин Кавалли “Олон тооны тэрбумтан бизнес эрхлэгчид хөгширч байгаатай холбоотойгоор их хэмжээний хөрөнгө шилжүүлэх явдал эрчимжих төлөвтэй байна” хэмээн өгүүлжээ.

Сонирхуулахад 2021 онд тэрбумтнуудын хөрөнгө хамгийн дээд цэгтээ хүрч байсан ба нийт 2686 тэрбумтнуудын хөрөнгө 13.4 их наяд ам.доллароор хэмжигдэж байв. Учир нь тухайн үед дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлт намжиж, хувьцаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөний ачаар тэрбумтнуудын тоо ийнхүү нэмэгдсэн гэж CNN агентлаг онцлов.

Гэвч бизнес эрхлэгчид баялгаа нэмэгдүүлэх боломжтой хөрөнгийн зах зээл 2022 оноос энэ оны эхэн хүртэл зогсонги байдалтай байсныг UBS банкны зүгээс цохон тэмдэглэсэн байна. Тус банкны өрхийн болон байгууллагын хөрөнгийн менежмент хариуцсан Хөрөнгө оруулалтын ахлах захирал Макс Кункел “Сүүлийн үед эдийн засаг, геополитик, бодлогын тодорхойгүй байдал нь бизнес эрхлэгчдэд хөрөнгө бий болгоход хүндрэл учруулж байна” хэмээн тайлбарлав.

Үүний зэрэгцээ өв залгамжлан тэрбумтан болсон баячууд цэвэр эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх магадлал өндөр байна гэж UBS банк таамаглажээ. Нэмж дурдахад өв залгамжлагчид нь эцэг, эхтэйгээ харьцуулахад буяны үйлсэд төдийлөн ач холбогдол өгдөггүй нь анзаарагдсан байна. Тодруулбал сүүлийн үед өв залгамжлан авсан тэрбумтнууд нийт хөрөнгийнхөө гуравны нэг хүрэхгүй хувийг буяны үйлсэд зориулж байгааг UBS банк тооцоолсон байна.

Эх сурвалж: Fnnews

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01