Uniqlo брэндийн үүсгэн байгуулагч: Байдал энэ хэвээр үргэлжилбэл Японы ард түмэнд ямар ч ирээдүй байхгүй
2023, 11 сарын 16. 2:5910

Дэлхийд алдартай Uniqlo брэндийг үүсгэн байгуулагч, Fast Retailing компанийн ТУЗ-ийн дарга Тадаши Янай "30 жилийн турш унтаа байдалтай байгаа Япон улс өндөр хөгжилтэй орон ерөөс биш" хэмээн өөрийн орны эдийн засгийн нөхцөл байдалд тун шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна.

Тэрээр Америкийн долоо хоног тутмын Time сэтгүүлийн өнгөрөгч 13-ны өдөр хэвлэгдсэн дугаарт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү онцолсон бөгөөд Японы эдийн засгийн хэтийн төлвийг хууль тогтоогчид зөвхөн эерэгээр харж байгаад санаа зовниж байгаагаа дурджээ.

Тадаши Янай хэлэхдээ аж үйлдвэрлэлд хэт их автсан байдал, томоохон компаниудын ямар ч өсөлт хөгжилтгүй ажиллагсад, татварын орлогоос давсан хэт данхар төсөв зэргийг Японы эдийн засагт заналхийлж буй гурван хүчин зүйл хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Тухайлбал өнгөрсөн оны 12-р сард Японы Засгийн газар энэ оны татварын орлого бүрдүүлэлтийг ердөө 493 тэрбум ам.доллароос хэтрэхгүй хэмээн таамагласан хэрнээ 2023 оны төсвийг 858 тэрбум ам.доллароор баталсан билээ. Улмаар тус улсын засгийн газар энэхүү их хэмжээний төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор мөн хугацаанд шинээр 250 тэрбум ам.долларын бонд гаргах төлөвлөгөөг боловсруулсан юм.

Түүнчлэн Япон улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 264 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт аж. Үүний зэрэгцээ 1990-2019 он хүртэл нэрлэсэн цалин ердөө 4 хувиар өссөн байхад мөн хугацаанд АНУ-д нэрлэсэн цалин 145 хувиар өссөн байх юм.

Өнгөрөгч 3-р сард Тадаши Янай дарга Япон дахь Fast Retailing компанийн 8400 ажилтны цалинг 40 хүртэл хувиар нэмэгдүүлсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан билээ. Гэхдээ тэрээр "Хангалттай хэмжээнд хүрээгүй л байна. Ажилтнууд маань үүнээс хамаагүй өндөр цалин авах ёстой. Бээжин, Шанхай хотуудад яг ижил албан тушаалд ажиллаж буй хүмүүс Японд ажиллаж буй хүмүүсээс 2-3 дахин их цалин хангамж авдаг” хэмээн тайлбарлаж байв. Цааш нь үргэлжлүүлэн “Хэрвээ бид олон улсын түвшинд эдийн засгаа тэлэх бодлого баримталж, идэвхжихгүй л бол Японы ард түмэнд ямар ч ирээдүй байхгүй” хэмээн анхааруулсан байна.

Тэрээр мөн "Засгийн газар болон өндөр албан тушаалтнуудад мэдэх зүйл нэгээхэн ч үгүй” хэмээн Японы засгийн газрыг хатуу шүүмжилжээ. Японы 125 сая иргэн үүнээс дор нөхцөл байдалд орохоос өмнө зээлийн хүүг нэмэгдүүлж, халамжийн тогтолцоог хумих зэргээр бодлогын түвшинд томоохон шинэчлэл хийж, яаралтай арга хэмжээ авахыг засгийн газраас шаардаж буйгаа энэ үеэр илэрхийлсэн байна.

Тадаши Янай нь Ямагучи мужаас гаралтай бөгөөд эцэг эхийнхээ бэлэн хувцас зардаг дэлгүүрийн дээд давхарт хүүхэд насныхаа ихэнх хугацааг өнгөрүүлсэн түүхтэй. Тэрээр 1972 онд аавынхаа дэлгүүрийг өвлөн авч, бизнесийг нь улам өргөжүүлэн 1984 онд Хирошима хотноо Uniqlo брэндийн анхны дэлгүүрийг нээж байсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
5
2
2
1
10
5
Сэтгэгдэл үлдээх
Нийт 10 сэтгэгдэл
202.170.66.4
   /
2023, 11 сарын 19. 10:44

Америк Япон ийм өрний төсөвтэй байдгийг нь манай дарганууд дууриадаг байхаа яаж ч бодсон олсоноосоо ихийг зардаг энэ арга зөв бишээ

66.181.161.4
   /
2023, 11 сарын 18. 2:57

Манайх үүний хажууд юу ч биш гэх гээд байгаа юм уу?

Sha²
43.242.243.58
   /
2023, 11 сарын 17. 21:17

76 uhernud uhej daldarmaruud chn hrn aiii odo baitlaa hudlaa manai uls chn hrn ch gaigu bgam bn hooe gsn msg tsatsah gd shaah ymaa dandaa mai shuu lalruudaa 9 uyere uhej daldarsan ch bagadmar har atsnuud ehnii 9 uyere ovchin zovlond oroogdoj daraagiin shine 9 ue deeree ch ul amidarlaar amidarch duusgaj chadalgu zovlondoo shanalj amia horloj har hereenii hool bolmoruud

Зочин
59.153.113.198
   /
2023, 11 сарын 17. 17:36

Манай хэд хэрээ мэдэхгүй их л далчигнаж бгада... жижикеен монгол шдээ. Юун япон нтртэй зүйрлэх

зочин
202.9.40.149
   /
2023, 11 сарын 17. 1:59

хийрхэл... өөрөөр хэлбэл гүндалай... нуудын нэг хэлбэр.... японы эдийн засаг дэлхийд америк, хятадын дараа 3-т ордог... муугүй цалинтай... тэтгэвэр нь дунджаар 2888 доллар... амьдарч болмоор шүү.

66.181.188.233
   /
2023, 11 сарын 18. 8:23

Япон хүний онцлог бол байнга өөртөө шүүмжтэй хандаж өөртөө шаардлага тавьж урагшилж байдаг, би мундаг гэж хэзээ ч онгирдоггүй хатуу хүмүүс дээ

2 0
202.126.90.81
   /
2023, 11 сарын 17. 19:38

3t enetheg ordog shuu

0 0
219.102.94.103
   /
2023, 11 сарын 17. 17:04

4т орсон шүү 3т Герман орсон байгаа

0 0
Bayrmaa
138.64.103.148
   /
2023, 11 сарын 16. 18:03

Tegheer tsalin ni tiim ch undur bish gsen vg bhnee tiimv

Зочин
66.181.182.210
   /
2023, 11 сарын 16. 10:00

Хаа газрын улс төрчид адилхан л бдг юм байна

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35