Япон: Сангийн дэд сайд татвараас зайлсхийсэн нь ил болсноор огцрох хүсэлтээ өгчээ
2023, 11 сарын 13. 19:020

Даваа гарагт Nikkei Asia веб хуудаснаас мэдээлснээр Японы Сангийн дэд сайд Кенжи Кандагийн эзэмшдэг компани татвараас зайлсхийсэн нь ил болсноор тэрээр огцрох хүсэлтээ өргөн барьжээ. Улмаар засгийн газраас ноён Кандагийн огцрох хүсэлтийг зөвшөөрсөн байна.

Түүний зүгээс өнгөрөгч долоо хоногт татвараас зайлсхийснээ хүлээн зөвшөөрөөд байсан юм.

Үйл явдлын хүрээнд ерөнхий сайд Фумио Кишидагийн зүгээс ард иргэдээсээ уучлалт гуйжээ. Учир нь ноён Кандагийн хувьд өнгөрөгч есдүгээр сард л албан тушаалаа хүлээн аваад байсан юм.

Тийнхүү хэвлэлийнхний зүгээс ноён Кишидагаас түүний эл шийдвэрийн хариуцлагыг хэрхэн хүлээхийг тодруулахад тэрээр, “Миний итгэж байгаагаар бид нэгэнт хүлээсэн үүргээ биелүүлэх замаар олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авах хэрэгтэй. Кандаг энэ албанд томилсон хариуцлагаа би бүрэн хүлээнэ” гэжээ.


Эх сурвалж: The Japan Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01