Тоyota компани АНУ дахь автомашины батарейны үйлдвэрт 8 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ
2023, 11 сарын 1. 15:360

Японы Тоyota Motors компани АНУ-ын Хойд Каролина мужид баригдаж буй цахилгаан автомашины батарейны үйлдвэрт 8 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдлээ.

Yomiuri Shimbun болон Японы олон нийтийн NHK телевизийн 1-ний өдөр мэдээлснээр, тус компани өмнөх өдөр нь энэ тухай мэдэгдсэн байна. Энэ удаад хийхээр төлөвлөж буй нэмэлт хөрөнгө оруулалтыг оруулаад нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 13.9 тэрбум ам.доллар болоод буй юм. Тоyota Motors компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа бэхжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн анхаарал хандуулж буй бололтой.

Тус компани нь 2025 оноос эхлэн АНУ-ын Кентакки мужид SUV ангиллын спорт загварын цахилгаан автомашиныг үйлдвэрлэж эхлэх билээ. Энэ удаад нэмэлт хөрөнгө оруулалт хийж буй үйлдвэр ч мөн 2025 онд ашиглалтад орох бөгөөд SUV ангиллын автомашинд ашиглагдах батарейг үйлдвэрлэж нийлүүлэх юм. Түүнчлэн залгууртай хайбрид автомашины (PHV) батарейг ч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Тоyota Motors компани цахилгаан автомашины үйлдвэрлэл асар хурдацтай нэмэгдэж буйг харгалзан батарей нийлүүлэх чадамжаа ч ийнхүү бэхжүүлсээр байна.

Тэрчлэн Тоyota Motors компани АНУ дахь үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн сацуу Солонгосын LG Energy Solutions компанитай лити-ион батарей нийлүүлэх гэрээнд үзэглээд байгаа билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35