Лхагва гарагт БНХАУ-ын Бээжин хотноо “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдаж буй дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэллээ.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Афганистаны засгийн эрхэнд буй талибууд, Этиопийн ерөнхий сайд Абий Ахмед, Шри Ланка улсын ерөнхийлөгч Ранил Викремесингхэ, Нигерийн дэд ерөнхийлөгч Кашим Шеттима, Чилийн ерөнхийлөгч Габриел Борич, Кенийн ерөнхийлөгч Уилльям Руто, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан, Сербийн ерөнхийлөгч Александар Вучич, Египетийн ерөнхий сайд Мостафа Мадбоули, Лаосын ерөнхийлөгч Тонглоун Сисоулит, Камбодж улсын ерөнхий сайд Хун Манет, Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо нар оролцож байгаа юм.
Дээд хэмжээний уулзалтыг нээж БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин үг хэлсэн бөгөөд түүнийг зүгээс “Бүс ба Зам” санаачилгыг эртний Торгоны замтай адилтгаж, энэхүү санаачилга нь улс орнууд хамтдаа төлөвлөж, хамтын хүчээр бүтээн байгуулахад чиглэсэн хэмээжээ.
Мөн тэрээр нээлтийн үгийнхээ төгсгөлд, “Бусад хүн зоны хөгжил дэвшлийг аюул занал, эдийн засгийн хараат бус байдлыг эрсдэл мэтээр хүлээн авах аваас хэн ч хурдан хөгжиж, илүү дээр амьдрахгүй” гэжээ.
Эх сурвалж: BBC