Хамас бүлэглэл криптовалютаар дамжуулан хэдэн арван сая ам.долларын хөрөнгө босгосон байжээ
2023, 10 сарын 12. 14:580

Израиль руу гэнэтийн халдлага үйлдсэн Палестины улс төрийн зэвсэгт бүлэглэл болох Хамас криптовалютаар хэдэн арван сая долларын хөрөнгө босгосон нь тогтоогдоод байна.

Wall Street Journal сонины орон нутгийн цагаар 10-ны өдрийн мэдээлснээр, Израилийн засгийн газар блокчейн шинжилгээний тайланг хянан үзсэний үр дүнд зөвхөн Хамасаар тогтохгүй Палестины Исламын Жихад (PIJ), Хезболла зэрэг зэвсэгт гурван бүлэглэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд криптовалютаар дамжуулан асар их хэмжээний мөнгө цуглуулж чадсан болохыг илрүүлжээ.

Израилийн эрх баригчид Палестины Исламын Жихад бүлэглэлтэй холбоотой гэж үзэж буй криптовалютын дансанд 2021 оны наймдугаар сараас өнгөрсөн зургадугаар сар хүртэл 93 сая ам.доллароор хэмжигдэх криптовалют шилжиж орсон гэдгийг Elliptic судалгааны хүрээлэн онцолсон байна.

Тель-Авив хотод төвтэй криптовалют судалгааны BitOK компанийн үзэж буйгаар мөн хугацаанд Хамас бүлэглэлтэй холбоо бүхий мөн л криптовалютын дансанд 41 сая ам.доллар шилжиж орж ирснийг тогтоосон байна.

Гэвч эдгээр криптовалютыг Израиль руу халдан довтлоход санхүүжилт хэлбэрээр ашигласан эсэх нь батлагдаагүй байгаа юм. Израилийн эрх баригчид Палестины зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоотоы эдгээр криптовалютын данснаас хэдий хэмжээний хөрөнгийг хураан авсан нь ч мөн тодорхой болоогүй байгаа аж.

Шинжээчдийн харж байгаагаар эдгээр бүлэглэлүүдтэй холбоотой хэмээн тогтоосон энэхүү их хэмжээний криптовалют нь дөнгөж нэг хэсэг нь л байх магадлал өндөр гэв.

Палестины Исламын Жихад бүлэглэлийн дайчид еврейчүүдийн амралтын өдөр буюу өнгөрөгч 7-ны өдөр Хамас бүлэглэлийн хамт Газын зурвасаас Израиль руу халдаж, 900 гаруй энгийн иргэнийг хөнөөж, дор хаяж 100 хүнийг барьцаалаад байгаа билээ.

Тус гурван зэвсэгт бүлэглэлийг АНУ-ын зүгээс алан хядагч байгууллага гэж тодорхойлсон бөгөөд Төрийн сангийн хориг арга хэмжээ авч, олон улсын банкны сүлжээнд нэвтрэх эрхийг нь хязгаарласан юм. Хэрэв эдгээр бүлэглэлүүдтэй ямар нэгэн байдлаар бизнес хийж байгаа нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэх магадлалтай аж.

Барууны терроризмын шинжээчид болон засгийн газрын хуучин албан тушаалтнуудын дүгнэж байгаагаар АНУ, Израилийн тал тус гурван бүлэглэлийн эзэмшдэг криптовалютын судалгааг хийсэн явдал нь тэдний хилийн чанад дахь санхүүжилтийг хаахыг оролдож буй явдал хэмээн тайлбарлажээ.

АНУ-ын Үндэсний татварын албаны байцаагчаар ажиллаж асан, өдгөө криптовалютын судалгааны Elliptic хүрээлэнг удирдаж буй Мэтью Прайс, "Криптовалют ашиглах нь Египетийн хилээр хууль бусаар мөнгө гаргахаас хамаагүй хялбар байх нь тодорхой” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41