Өнгөрсөн сард дэлхийн зах зээл дэх элсэн чихрийн үнэ сүүлийн 13 жилийн хугацаанд байгаагүй дээд цэгтээ хүрсэн байна.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өнгөрсөн сард элсэн чихрийн үнийн индекс 162.7 болж, өмнөх сартай харьцуулахад 9.8 хувиар өссөн болохыг онцолжээ.
Ийнхүү элсэн чихрийн үнийн индекс хоёр сар дараалан өссөнөөр 2010 оны арваннэгдүгээр сараас хойш буюу сүүлийн 13 жилийн хугацаанд байгаагүй дээд түвшиндээ хүрсэн байна.
Олон улсын зах зээлд элсэн чихрийн үнэ ийнхүү нэмэгдэж буй явдал нь Эль-Ниньо үзэгдлийн улмаас нүүрлэж буй ган гачигаас болж дэлхийн хамгийн том элсэн чихэр үйлдвэрлэгч Тайланд, Энэтхэгийн үйлдвэрлэл буурч байгаатай шууд холбоотой юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас элсэн чихрийн үнийн өсөлт ойрын 9-12 сар үргэлжилнэ хэмээн таамаглал дэвшүүлсэн байна.
Эх сурвалж: MBC