Танилц: CNN сувгийн шинэ гүйцэтгэх захирал Марк Томпсон
2023, 9 сарын 20. 17:230

2022 оны хоёрдугаар сард Уарнер Брос. Дисковери медиа салбарын үндэстэн дамнасан компанийн гүйцэтгэх захирал Дэвид Заслав CNN сувгийн шинэ гүйцэтгэх захирлаар Крис Лихт гэх эрхмийг томилж байсан билээ. Тийн томилохдоо тэрээр ноён Лихтэд нэгэн даалгаврыг өгсөн нь сувгийн хөтөлбөрүүдэд өөрчлөлт оруулж, мэдээлэх чиг үүргээ нэн тэргүүнд тавихыг даалгасан юм. Харамсалтай нь Крис Лихт ажилтнуудынхаа итгэлийг алдаж, CNN сувгийн олон нийтийн үнэлгээг нэмэгдүүлж чадаагүйн улмаас ажлаа хүлээлгэн өгөх болжээ. Улмаар түүнийг оронд Марк Томпсон гэх эрхэм албыг нь хаших болсон байна.

Үйл явдлын хүрээнд CNBC сувгаас мэдээлж байгаагаар шинэ гүйцэтгэх захирал ирэх сарын есний өдрөөс албан үүргээ хүлээн авна гэсэн юм. Түүний хувьд CNN сувгийн үйл ажиллагааг бизнесийн байгууллагын хүрээнд ирэх таван жилийн хугацаанд тогтвортой байлгахад анхаарах үүрэг хүлээсэн байна.

Ноён Томпсон нь CNN сувагт гүйцэтгэх захирлын албыг хүлээн авахаас өмнө Нью Йорк Таймс сонины газарт 8 жилийн турш гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн ажээ.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47