АНУ-ын ЗГ орогнол хүсэгчид, дүрвэгсдийг ялгаварлан гадуурхсан SpaceX компанийн эсрэг нэхэмжлэл гаргажээ
2023, 8 сарын 25. 20:550

АНУ-ын засгийн газар орогнол хүсэгчид болон дүрвэгсдийг ажилд авахдаа ялгаварлан гадуурхсан хэмээн Илон Маск тэргүүтэй сансар судлалын SpaceX компанийг шүүхэд өгчээ.

АНУ-ын Хууль зүйн яам орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдэгдэхдээ “Шинээр ажилтан шалгаруулж авахдаа орогнол хүсэгчид болон дүрвэгсдийг ялгаварлан гадуурхсан SpaceX компанийг шүүхэд өгсөн" хэмээн онцолсон байна.

Тус мэдэгдэлд SpaceX компани нь 2018 оны есдүгээр сараас өнгөрсөн оны тавдугаар сар хүртэл орогнол хүсэгч болон дүрвэгсдийг АНУ-ын иргэншилгүй гэсэн үндэслэлээр ажилд авахаас татгалзсан нь “Цагаачлалын болон иргэн харьяатын тухай хууль”-ийг зөрчсөн явдал хэмээн үзэж буйгаа дурджээ.

Тодруулбал тус компани нь "Экспортын хяналтын тухай хууль"-ийн дагуу зөвхөн АНУ-ын иргэд болон хууль ёсны байнгын оршин суугчид ажилд орох хүсэлт гаргаж болно хэмээн ажилтан сонгон шалгаруулж авах зар дээр онцолсон байдаг аж.

Харин Хууль зүйн яамны зүгээс энэхүү шаардлага нь хуульд нийцэхгүй гэдгийг онцлов. Сансар судлалтай холбоотой дэвшилтэт технологи хөгжүүлдэг SpaceX компани нь улс орны маш нарийн мэдээлэлтэй харьцдаг тул “Экспортын хяналтын тухай хууль”-ийн дагуу олон улсын зэвсгийн худалдааны дүрэм, экспортын хяналтын зохицуулалтыг дагаж мөрдөх ёстой нь үнэн. Гэсэн хэдий ч тус хуульд орогнол хүсэгчид болон дүрвэгсдэд АНУ-ын иргэд эсвэл байнгын оршин суугчдаас ялгавартай хандана гэх зүйл заалт байдаггүй гэжээ.

Хууль зүйн яам нь тус компанид торгууль ногдуулахаас гадна цаашид ялгаварлан гадуурхахгүй байх үүргээ биелүүлж, компанийн бодлого, соёлоо өөрчлөх шаардлагыг шүүхэд хүргүүлсэн байна. АНУ-ын Хууль зүйн яамны дэд сайд Кристин Кларк “Энэхүү нэхэмжлэлээр дамжуулан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн энэхүү үйлдлийнхээ төлөө SpaceX компанид хариуцлага хүлээлгэж, орогнол хүсэгчид болон дүрвэгсэд ч ажлын байрны төлөө шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэхийг шаардах болно” хэмээн цохон тэмдэглэв.

Тухайлбал 2020 оны тавдугаар сард Хууль зүйн яамны харьяа Цагаачид болон ажилчдын эрхийн хэлтэст SpaceX компани АНУ-ын иргэн биш гэх шалтгаанаар ажилд авахаас татгалзаж, ялгаварлан гадуурхаж байна гэх гомдол ирж байсан удаатай.

АНУ-ын Хууль зүйн яамны өмгөөлөгч Лиза Сандовал “Гомдол гаргагч нь 2020 оны 3-р сарын 10-ны өдөр Технологийн стратегич гэх албан тушаалын сонгон шалгаруулалтад ярилцлага өгөх үеэр SpaceX компани түүний иргэншлийн талаар лавласныхаа АНУ-ын иргэн эсвэл хууль ёсны байнгын оршин суугч биш гэх шалтгаанаар ажилд авахаас татгалзсан” хэмээн гомдол гаргагч бичсэн тухай ярьжээ.

Түүнээс хойш Хууль зүйн яам нь SpaceX компанийн шинээр ажилтан сонгон шалгаруулж авах үйл явцыг судалж байгаа аж. Тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск 2016 онд болсон сансар судлалын бага хурлын үеэр "Пуужингийн технологийг зэвсгийн дэвшилтэт технологи гэж үздэг. Тиймээс Батлан ​​хамгаалах яам эсвэл Төрийн нарийн бичгийн даргын тусгай зөвшөөрөлгүйгээр , энгийн ажиллах эрхтэй хүнийг SpaceX компанид сонгон шалгаруулж авах нь туйлын өрөөсгөл” хэмээн хэлж байсан удаатай.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35