Цаасан соруул нь хуванцар соруулнаас илүү байгаль орчинд ээлтэй биш байж ч мэднэ
2023, 8 сарын 25. 19:510

Цаасан соруул нь хуванцар соруулын адилаар байгаль орчинд хор хөнөөл учруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Германы dpa мэдээллийн агентлагийн мэдээлснээр Бельгийн судлаачид тус улсад худалдаалагдаж буй байгаль орчинд ээлтэй цаасан соруул үйлдвэрлэгч 39 брэндэд перфторжуулсан нэгдэлийн (PFAS) шинжилгээ хийсний үр дүнд уг 39 брэндийн 69 хувиас нь буюу 27 брэндээс уг хортой нэгдэл илэрсэн болохыг онцлов.

“Устаж, үгүй болдоггүй химийн бодис” гэгддэг перфторжуулсан нэгдэл нь байгалийн жамаараа төдийлөн задардаггүй ба хүний ​​бие, амьтан, ургамал, байгаль орчинд хортой бодис учраас улс орнууд уг нэгдлийн хэрэглээг зохицуулах тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.

Судалгааны багийнхан цаасан сорууланд агуулагдах перфторжуулсан нэгдэлийн түвшин өндөр байгаа нь ус нэвтэрдэггүй бүрээстэй холбоотой байж магадгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн тус судалгааны багийнхан цаасан сорууланд агуулагдаж буй уг хортой нэгдэл ямар нэгэн шингэн зүйл уухад уусдаг эсэхийг хараахан судлаагүй аж.

Эрдэмтдийн үзэж буйгаар бүтээгдэхүүнд агуулагдаж буй хортой нэгдлийн хэмжээ өчүүхэн багын дээр ихэнх хүмүүсийн хувьд соруул нь байнгын хэрэглээ биш байдаг учир хүний ​​биед үзүүлэх хор нөлөө бараг үгүй хэмээн цохон тэмдэглэжээ.

Европт анхдагч, дэлхийн хэмжээнд хоёр дахь нь болж буй энэхүү судалгааны үр дүнгийн талаарх нийтлэл олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүл болох “Food Additives and Contaminants” сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35