Эквадорын дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж буй нэр дэвшигч: Би 24 цаг сум нэвтэрдэггүй хантааз өмсөж байна
2023, 8 сарын 16. 18:140

Долоо хүрэхгүй хоногийн хугацаанд Эквадор улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж асан нэг нэр дэвшигч, Эквадорын Иргэний хувьсгалын намын дарга гээд хоёр ч улс төрч гэмт бүлэглэлийн гишүүдийн гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл амиа алдсан нэр дэвшигч Фернандо Вильявисенсиогийн хамтрагч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Андреа Гонзалес 24 цаг сум нэвтэрдэггүй хантааз өмсөж байгаагаа хэлжээ. Өдгөө 36 настай түүний BBC сувагт хандан хэлснээр, “Би Фернандогийн өв санааг мөхөөхгүй. Миний хувьд найздаа баяртай гэж хэлж ч чадахгүй байгаа нь үнэхээр хүнд тусаж байна. Би өдрийн 24 цаг сум нэвтэрдэггүй хантааз өмсөж байна.

Манай улс хар тамхины уул уурхай болоход тун ойртоод байна. Бидний итгэж байгаагаар эдгээр аллага нь ердийн нэг зохион байгуулалттай гэмт хэрэг, гэмт бүлэглэлийн ажиллагаанаас илүүтэй улс төрийн сэдэлтэй аллага юм. Энэ бүхний цаана улс төржсөн, улс төрийн сэдэл бий.

Мэтгэлцээн болохоос ердөө 3 хоногийн өмнө Фернандо өөрт нь сонгуулийн үр дүнг эргүүлэх маш нарийн мэдээлэл байгаа хэмээж байсан. Гэтэл тэр мэдээ хэзээ ч гэрэл үзсэнгүй.

Бидний хэнд ч энэ мэт хүчирхийлэл тохиох эрсдэл байна. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх ч өндөр эрсдэлтэй байна. Гэрлэн дохио дагаж зогсох бүрд л буудуулж амиа алдах эсхүл бөмбөгдүүлэх эрсдэл байна. Эквадор улсын хувьд урьд өмнө хэзээ ч ийм их хүчирхийллийг үзээгүй” гэсэн юм.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35