Украин: Пригожиний өдүүлсэн зэвсэгт бослого Путинтэй хамтран зохион байгуулсан “тусгай ажиллагаа” байсан
2023, 8 сарын 10. 3:310

Оросын батлан хамгаалахын хувийн компани болох Вагнер группын тэргүүн Евгений Пригожиний өдүүлсэн зэвсэгт бослого нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран зохион байгуулсан “тусгай ажиллагаа” байсан гэж Украины тал мэдэгдлээ.

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах хорооны нарийн бичгийн дарга Олекси Данило мөн өдөр Украины телевизэд өгсөн ярилцлагадаа "Пригожиний өдүүлсэн бослого бол түүнд үнэнч биш генералуудыг агнах зорилгоор Путины зохион байгуулсан тусгай ажиллагаа байсан гэж хэлж болно” хэмээн Украины хараат бус хэвлэл мэдээллийн The New Voice of Ukraine агентлагийн орон нутгийн цагаар 8-ны өдөр мэдээлжээ.

Тэрээр үргэлжлүүлэн “Бидний таамаглаж буй зарим генералууд нь өдгөө ажлаа хүлээлгэн өгөх юм уу шоронд ял эдэлж байгаа. Орос доторх хуваагдал үргэлжилсээр байна” хэмээн нэмж хэлэв. Өмнө нь барууны хэвлэлүүд Оросын армийн хоёр дахь командлагч байсан Агаар-сансрын хүчний ерөнхий командлагч Сергей Суровыкин зэрэг зарим ахлах командлагчийг Пригожинийн бослогод тусалсан, өдөөн хатгасан хэргээр ажлаас чөлөөлсөн тухай мэдээлж байсан билээ.

Данилогийн мэдэгдэл үнэн эсэх нь тодорхойгүй байгаа ч ерөнхийлөгч Путин Пригожиний бослогыг урьдаас мэдэж байсан гэсэн мэдээлэл хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал өнгөрсөн сарын сүүлчээр Washington Post сонинд Оросын тагнуулын агентлагууд Пригожиний бослогыг урьдчилан илрүүлж, дор хаяж 2-3 хоногийн өмнө ерөнхийлөгч Путинд мэдэгдсэн боловч тэрээр зөвхөн хамгаалалтын албаныхны тоог нэмж, стратегийн хэдэн объектын хамгаалалтыг чангатгаснаас өөр онцгой арга хэмжээ аваагүй гэх мэдээлэл гарсан билээ.

Түүнчлэн Беларусийн ерөнхийлөгч Лукашенкогийн зуучлалаар бослогыг зогсоосны дараа Пригожиний хийсэн үйлдлийн талаар ч олон сонирхол дагуулсан асуултууд ундран гарч ирж байгаа юм. Барууны шинжээчид болон хэвлэл мэдээллийнхэн Пригожин энэхүү үйл явдалтай холбоотойгоор хэн ч биш болж хувирах байх хэмээн таамаглаж байсан ч тэр Беларусь болон Оросын хооронд юу ч болоогүй мэт ирэн очин байгааг олон нийт харсаар байна.

Тодруулбал уг зэвсэгт бослого гарснаас хойш тав хоногийн дараа буюу зургадугаар сарын 29-ний өдөр Пригожин ерөнхийлөгч Путинтэй гурван цагийн уулзалт хийсэн юм. Түүнчлэн ерөнхийлөгч Путины анхаарлын төв дор өнгөрсөн сарын сүүлээр зохион байгуулагдсан Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэн Африкийн төлөөлөгчидтэй ч уулзаад авсан билээ. Энэ талаар АНУ-ын судалгааны төв болох Атлантын зөвлөлийн дэргэдэх Евразийн төвийн ахлах судлаач Мелинда Харинг “Путин, Пригожин хоёр дахин сайн найзууд болсон бололтой. Барууныхан тэднийг салгах гэж үзээд дийлсэнгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ бослогын дараа Пригожинтэй хамт Беларусьт очсон Вагнер группын хөлсний цэргүүд Украинтай хиллэдэг бүсэд мөн байрлаж байгаа аж. Тодруулбал мөн өдөр Британийн Теlegraph, Sky News агентлагуудын мэдээлснээр Вагнерын хөлсний цэргүүд Беларусийн зүүн өмнөд хэсэгт орших Гомель хотын ойролцоох Завровка нисэх онгоцны буудалд 1000 орчим хөлсний цэргүүдийг байрлуулах хуаран байгуулж байгаа болохыг дурдсан байна. Завровка нисэх онгоцны буудал нь Украины хойд хилээс 24 километр, Украины нийслэл Киев хотоос 250 километрийн ийн зайд оршдог юм.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35