Криптовалютын төлбөрийн CoinsPaid платформ Умард Солонгосын “Lazarus” хакерын бүлэглэлийн халдлагад өртжээ
2023, 7 сарын 31. 4:410

Умард Солонгосын хакерын бүлэглэл болох “Lazarus” нь дэлхийд криптовалютын төлбөр тооцооны системээрээ тэргүүлэгч Эстонийн CoinsPaid компанийн серверт нэвтэрч, 37.3 сая ам.доллароор хэмжигдэх виртуал хөрөнгийг хулгайлжээ.

Америкийн дуу хоолой (VOA) агентлагийн 30-ны өдөр мэдээлснээр, CoinsPaid компани саяхан өөрийн вэбсайтандаа дээрх агуулга бүхий мэдэгдлийг нийтэлсэн байна. Тус мэдэгдэлд дурдсанаар, өнгөрөгч 22-ны өдөр тус бүлэглэлийн хакерын халдлагад өртөж, 37.3 сая ам.долларын виртуал хөрөнгө үгүй болоод байгаа талаар дурджээ.

Тус компанийн зүгээс энэхүү хэрэг явдлын талаар тайлбарлахдаа "Хамгийн хүчирхэг хакерын бүлэглэлүүдийн нэг болох Умард Солонгосын “Lazarus” үүнийг хийсэн байх магадлалтай хэмээн таамаглаж байна” хэмээн цохон тэмдэглэв. Халдлагын дараахан тус компанийн тусгай баг болон олон улсын кибер аюулгүй байдлын компани хамтран ажиллаж, хэргийн ард байгаа этгээдүүдийг илрүүлээд тогтохгүй хариу арга хэмжээг чангатгасан байна. Түүнчлэн Эстонийн хууль сахиулах байгууллагад албан ёсоор гомдол гаргасан хэмээн өгүүлжээ.

Сүүлийн үед зөвхөн криптовалютаар тогтохгүй мэдээлэл технологийн салбар дахь компаниудад чиглэсэн Умард Солонгосын хакерын халдлага ар араасаа гарсаар байгаа билээ.

Өнгөрсөн сарын эхээр мөн л Эстони улсын төвлөрсөн бус криптовалютаар төлбөр төлөх үйлчилгээ болох Atomic Wallet ч мөн Лазарус бүлэглэлийн хакерын халдлагад өртөж 100 сая ам.долларын хохирол амссан удаатай. АНУ-ын мэдээлэл технологийн Jump Cloud компанийн хакерын халдлагад өртсөн хэргийн ард ч Умард Солонгос байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Умард Солонгосын Тагнуулын ерөнхий товчооны дэргэдэх “Lazarus” хэмээх уг хакерын бүлэглэл нь 2014 онд АНУ-ын Sony Pictures компанийг хакердсанаар олонд танигдаж байсан билээ. Үүний дараа 2016 онд Бангладешийн Төв банкны серверт нэвтэрч, 81 сая ам.долларын хохирол учруулж байв. 2017 онд “WannaCry” вирусын тусламжтайгаар дэлхийн 150 гаруй оронд асар их хохирол учруулж байсан юм.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35