Bloomberg: Apple компани шинэ iPhone Pro ухаалаг утаснуудынхаа үнийг нэмж магадгүй 
2023, 7 сарын 25. 18:090

Даваа гарагт Bloomberg сувгаас мэдээлснээр Apple компани энэ намар шинэ загварын iPhone 15 гар утсаа худалдаанд гаргахтай зэрэгцэн iPhone Pro ухаалаг утаснуудынхаа үнийг нэмж магадгүй гэжээ.

Apple компанийн хувьд өнгөрөгч 2019 оноос хойш АНУ-ын зах зээлд iPhone Pro ухаалаг утсыг 999 ам.доллароор, том дэлгэцтэй, Pro Max утсыг 1,099 ам.доллароор худалдаалж ирсэн юм.

Тэгвэл Bloomberg сувгаас мэдээлж байгаагаар шинэ загварын iPhone Pro утаснуудын үнэ ирэх есдүгээр сараас нэмэгдэх бөгөөд үүний дүнд тэдний ашиг ч тодорхой хувиар өсөх гэнэ.

Apple компанийн хувьд цар тахлын үед бараа материалын нийлүүлэлт тасалдаж, ачаа тээврийн зардал нэмэгдсэн ч iPhone ухаалаг утаснуудынхаа үнийг нэмээгүй билээ.

CNBC сувгийн зүгээс уг мэдээллийн хүрээнд Apple компаниас баттай мэдээлэл авах гэсэн ч тэд мэдэгдэл хийхээс татгалзсан байна.


Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41