Стрийминг үйлчилгээ үзүүлдэг Netflix компани энэ онд хэрэглэгчид өөрсдийн бүртгэлийг бусадтай хуваан ашиглах явдлыг таслан зогсоохоор шийдсэн билээ.
Тэдний зүгээс Хойд Америк тив болон Их Британи, Франц улсад тус арга хэмжээг аль хэдийн авсан бөгөөд арга хэмжээ ч үр дүнгээ өгч байгаа юм. Шийдвэрийн дүнд тэд өнгөрөгч улиралд нийт хэрэглэгчдийнхээ тоог 5.9 саяар нэмж чадсан билээ.
Тэгвэл пүрэв гарагт тус компаниас мэдэгдсэнээр тэд Энэтхэг улсын хэмжээнд дээрх арга хэмжээгээ авч хэрэгжүүлж байгаа гэжээ. Улмаар нууц үгээ дамжуулан хэрэглэж буй хэрэглэгчдэд тэд цахим шуудангаар мэдэгдэл хүргүүлэх болсон байна.
Эх сурвалж: BBC