АНУ Тайваньд том калибрын сум зэрэг 440 cая ам.долларын зэвсэг худалдахаар болжээ
2023, 7 сарын 1. 4:100

АНУ-ын тал Тайваньд 440 сая ам.доллароор үнэлэгдэх зэвсэг худалдах зөвшөөрлийг олгожээ.

Тус улсын Батлан хамгаалахын яамны Батлан ​​хамгаалахын аюулгүй байдлын хамтын ажиллагааны агентлаг орон нутгийн цагаар 29-ний өдөр энэ тухай мэдэгдэл хийсэн ба АНУ-ын Төрийн департамент Тайваньтай холбоотой зэвсэг техник худалдаалах хоёр ч гэрээг баталсан болохыг онцолсон байна.

Уг шийдвэрийн хүрээнд том калибрын сум, байлдааны зориулалтттай автомашинуудыг нийлүүлэх аж.

Үүний хариуд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 30-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “АНУ-ын тал "нэг Хятад" зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийн заалтуудыг дагаж мөрдөж, Тайваньд зэвсэг худалдахыг зогсоох ёстой” хэмээн анхааруулсан байна.

Үүний зэрэгцээ Тайванийн төв мэдээллийн агентлаг Үндэсний батлан ​​хамгаалах яамнаас иш татан мэдээлснээр, АНУ зэвсэг худалдахыг зөвшөөрсөн тухай мэдэгдэл гарсны дараа Хятадын 11 цэргийн нисэх онгоц Тайваний хоолойн дунд шугамыг давсан хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
17 насандаа докторын зэрэг хамгаалсан охин АНУ-ыг шуугиулж байна
02024-5-22 11:37
АНУ: Шатахууны үнийг бууруулахын тулд 1 сая баррель газрын тосыг стратегийн нөөцөөс гаргана
02024-5-22 8:36
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36