АНУ-ын шинэ орон сууцны борлуулалт өнгөрөгч тавдугаар сард 12.2 хувиар өсжээ
2023, 6 сарын 28. 4:280

АНУ-ын шинэ орон сууцны борлуулалт өнгөрөгч тавдугаар сард өссөн үзүүлэлттэй гарчээ.

CNN зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн оррн нутгийн цагаар 27-ны өдөр мэдээлснээр, өнгөрөгч тавдугаар сард шинэ орон сууцны борлуулалт өмнөх сараас 12.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 20 хувиар тус тус өссөн болохыг онцлов. Тодруулбал өнгөрсөн дөрөвдүгээр сард 680 мянга байсан шинэ орон сууцны борлуулалт тавдугаар сард 763 мянга болж өсжээ.

Энэ нь өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт бөгөөд мэргэжилтнүүдийн таамаглалаас хол давсан үзүүлэлт аж.

Түүнчлэн өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш шинэ орон сууцны борлуулалтын үнэ буурч байгаа нь ажиглагдсан байна. Тухайлбал өнгөрөгч дөрөвдүгээр сард шинэ орон сууцны дундаж үнэ 487.300 ам.доллар байсан бол тавдугаар сард 416.300 ам.доллар болж буурсан байх юм.

Шинэ орон сууцны борлуулалт АНУ даяар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Гэвч зарим шинжээчид шинэ орон сууцны борлуулалтын өсөлт төдийлөн удаан үргэлжлэхгүй гэж үзэж байгаа юм. Тухайлбал Oxford Economics хувийн судалгааны фирмийн эдийн засагчид "Шинэ орон сууцны борлуулалтын өсөлт тогтвортой үргэлжлэхгүй гэж бодож байна. Учир нь эдийн засаг уналтад орж, хөдөлмөрийн зах зээл ч суларч байгаа тул шинэ орон сууцны борлуулалт эрчээ алдна гэж таамаглаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01