Хөгжил нь 15 жилээр ухраад буй Украиныг сэргээн босгоход 411 тэрбум ам.доллар шаардлагатай
2023, 6 сарын 22. 13:541

Барууны орнууд Украинд олон тэрбум ам.долларын тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө зарлахтай зэрэгцэн дайнд сүйдэж буй Украиныг сэргээхэд энэ онд 411 тэрбум ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарчээ.

Нью Йорк Таймс сонины орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлснээр, Дэлхийн банкны зүгээс Украины хотууд, дэд бүтцийг сэргээн босгох зардал 411 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолсон болохыг онцлов. Гэхдээ дээр дурдсан мөнгөн дүн нь өнгөрөгч 3-р сар хүртэлх мэдээлэлд үндэслэсэн тооцоо аж.

Өнгөрсөн оны есдүгээр сард Дэлхийн банк Украиныг сэргээхэд 349 тэрбум ам.доллар шаардлагатай хэмээн тооцоолж байсан ба энэ тооцоо зургаан сарын хугацаанд бараг 18 хувиар өссөн байна.

"Дайны улмаас учирсан сүйрэл нь олон сая украинчуудыг ядууралд нэрвэгдүүлж, Украины хөгжлийг 15 жилээр хойш татсан” хэмээн Дэлхийн банк мэдэгдэв.

Дэлхийн банкны онцолж буйгаар зардлын хэмжээ ийнхүү их хэмжээгээр өсөж буйн цаад шалтгаан нь инфляц, тэр дундаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй шууд холбоотой хэмээн тайлбарлажээ. Тухайлбал, өмнөд бүсийн Херсон мужид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад 74 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

Түүнчлэн дайны улмаас орон сууц, зам тээвэр, эрчим хүчний салбарт учирсан шууд хохирлын хэмжээ 135 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн тооцоолжээ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн тасалдал болон бусад шууд бус хохирлын хэмжээ 290 тэрбум ам.долларт хүрсэн гэв.

Эрчим хүч, орон сууц, үндсэн дэд бүтцийг сэргээхэд яаралтай хөрөнгө оруулалт хийх шаардлагатай ба үүнд 14 тэрбум ам.доллар шаардагдах аж.

Гэхдээ өмнөд хэсгийн Херсон мужийн Кахоука далангийн нуралтын улмаас учирсан хохирлыг энд тусгаагүй ба үүнээс болж Днепр мөрний доод хэсэгт олон мянган барилга байшин усанд урсаж, хөдөө аж ахуйн бүс нутаг сүйдэж асар их хохирол учраад байгаа билээ.

Энэхүү тооцооллыг дахин хийхдээ Херсон мужийн сэргээн босголтод зарцуулагдах мөнгөн дүнг нэмбэл зардал ихээхэн нэмэгдэх нь гарцаагүй юм.

НҮБ-ын Украин дахь орон сууцны асуудал хариуцсан зохицуулагч Деннис Браун өнгөрөгч гуравдугаар сард Дэлхийн банкны тайланг нийтлэх үед "Сэргээн босголтын зардлыг тооцох нь алдагдлын үнэлгээний дөнгөж эхлэл. Сэргээх боломжгүй зүйлүүд цаана нь олон бий” хэмээн цохон тэмдэглэж байсан билээ.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Зочин
192.82.78.41
   /
2023, 6 сарын 23. 8:12

Энэ дайныг өдөөн хатгасаар эхлүүлсэн дайн дэгдээгч алан хядагч АНУ бүх зардлыг төлөх ёстой.

Онцлох мэдээ
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41