Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Тэсо Групп

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Лапша брэнд монголоос анх удаа азийн наадмын шагналыг хүртлээ.

Энэхүү наадамд Монгол улсаас ММХ-ны Ерөнхийлөгч Ш.Алтанбагана болон ММХ-ны удирдлагын багийн гишүүд, ТЭСО корпораци-“Агь” ХХК –ийн төлөөллүүд оролцлоо. Энэхүү чуулганаар Вьетнам, Тайланд, Индонейз, БНСУ, Бангладеш, Филлипин, Япон зэрэг орнуудын маркетингийн шилдэг кэйсүүдийг хэлэлцэж "Asia Marketing Company of the Year" шагналыг “Century Pacific Food Inc” компани авсан бөгөөд Монгол улсаас “Агь” ХХК - ЛАПША брэндээр “Үндэсний ялагч” –ийн шагналыг гардан авсан юм.

Дашрамд дуулгахад энэхүү наадам энэ жил анх удаа эмэгтэй ерөнхийлөгчийг сонгож, ирэх жилийнхээ төлөвлөгөөнүүдийг гаргасан бөгөөд ирэх оны “ASIA MARKETING EXCELLENCE AWARD” Монгол улсад зохиогдох болсон тун гайхалтай мэдээгээр өндөрлөсөн юм.

Эх орныхоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн гар бие, сэтгэл зүрхийг зориулан яваа “Агь” ХХК-ийн хамт олонд халуун баярыг хүргэж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.

Шалгуурт нь Мазда моторсоос эхлээд Ази тивийн хамгийн шилдэг компаниуд өрсөлдөж ялагчдаа тодруулсан нь Монголын Маркетерууд дэлхийн тавцанд өрсөлдөх өндөр ур чадвартай байгааг харуулж чадлаа. Лапша брэндийн хэрэглэгч харилцагч бүхэнд энэ таатай мэдээг хүргэж байгаадаа тун таатай байна.

3,5062017 оны 7 сарын 25
Монголын үйлдвэрүүд олон улсад гарах гарц нээгдсээр байна

Тус үйлдвэр нь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын үйлдвэрүүдэд олгодог Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 стандарт болон Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2000 стандартыг үйлдвэрийн үйл ажиллагаандаа 2016 онд амжилттай нэвтрүүлээд байсан юм. Энэхүү амжилтаа лапша гоймонгийн үйлдвэр дахин ахиулж хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох MMS –OHSAS 18001-2012 болон МNS ISO 14001-2005 байгаль орчны удирдлагын тогтолцоо шаардлага стандартыг биелүүлж нэгэн зэрэг хоёр батламжийг гардан авлаа. Тус үйлдвэрийн хувьд дээрх хоёр стандартыг хэрэгжүүлэхийн тулд олон төрлийн хөтөлбөрт үйл ажиллагааг 2015 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Тодруулбал үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийнхээ байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг бууруулах хянах, болон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг бий болгож эх дэлхийгээ хамгаалах ажлын хүрээнд олон ажлыг зохион байгуулж тодорхой үр дүнгүүд гаргасан юм. Энэ мэтчилэн ажлыг амжилттай хэрэгжүүлсэний үр дүнд Тэсо корпорацийн Лапша гоймонгийн үйлдвэр нь МNS ISO 14001-2005 байгаль орчны удирдлагын тогтолцоо шаардлага стандартыг биелүүлж батламжаа авч чадлаа.Харин хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт болох MMS –OHSAS 18001-2012 ийг нэвтрүүлэх үйл ажиллагааны хүрээнд нийт ажил бүрт учирах эрсдэлийг тооцож хяналтын арга хэмжээ авсанаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй ур чадварыг бүх ажлын байранд тогтоож адистчилалтай адил зарчимаар ажилчдыг хамруулж ур чадварыг бий болгосон. Үүнийг дагуулж ажилчдад хөдөлмөр аюулгүй байдлын тухай мэдлэг мэдээлэл олгох зорилго бүхий маш олон төрлийн сургалт семинар зохион байгуулсан. Мөн түүнчлэн ажиллах нөхцөл сайжруулж ажлын байранд аюулгүй орчин бүрдүүлэх тал дээр хөрөнгө мөнгө зарцуулж ажилласан юм. Маш богино хугацаанд олон улсын дөрвөн стандартыг үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанд нэвтрүүлж чадсан нь Тэсо корпорацийн Лапша гоймонгийн үйлдвэрийг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэр болохыг батлан харуулж байгаа юм.

4,0082017 оны 7 сарын 25
Лапша брэнд монголоос анх удаа азийн наадмын шагналыг хүртлээ.

Энэхүү наадамд Монгол улсаас ММХ-ны Ерөнхийлөгч Ш.Алтанбагана болон ММХ-ны удирдлагын багийн гишүүд, ТЭСО корпораци-“Агь” ХХК –ийн төлөөллүүд оролцлоо. Энэхүү чуулганаар Вьетнам, Тайланд, Индонейз, БНСУ, Бангладеш, Филлипин, Япон зэрэг орнуудын маркетингийн шилдэг кэйсүүдийг хэлэлцэж "Asia Marketing Company of the Year" шагналыг “Century Pacific Food Inc” компани авсан бөгөөд Монгол улсаас “Агь” ХХК - ЛАПША брэндээр “Үндэсний ялагч” –ийн шагналыг гардан авсан юм. Дашрамд дуулгахад энэхүү наадам энэ жил анх удаа эмэгтэй ерөнхийлөгчийг сонгож, ирэх жилийнхээ төлөвлөгөөнүүдийг гаргасан бөгөөд ирэх оны “ASIA MARKETING EXCELLENCE AWARD” Монгол улсад зохиогдох болсон тун гайхалтай мэдээгээр өндөрлөсөн юм. Эх орныхоо үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд өөрсдийн гар бие, сэтгэл зүрхийг зориулан яваа “Агь” ХХК-ийн хамт олонд халуун баярыг хүргэж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье. Шалгуурт нь Мазда моторсоос эхлээд Ази тивийн хамгийн шилдэг компаниуд өрсөлдөж ялагчдаа тодруулсан нь Монголын Маркетерууд дэлхийн тавцанд өрсөлдөх өндөр ур чадвартай байгааг харуулж чадлаа. Лапша брэндийн хэрэглэгч харилцагч бүхэнд энэ таатай мэдээг хүргэж байгаадаа тун таатай байна.

3,5062017 оны 7 сарын 25
Гадаадад буй монголчууддаа

Тэсо констракшн ХХК-ийн Содон хороолол төсөл нь нийт 6,7 га газрыг хамарсан зоорьтой 16 давхар, 15,5 блок 31 орц бүхий 3520 айлын цогцолбор орон сууц юм. Одоогын байдлаар нийт 1620 айлын 8 блокийг байрыг бариж ашиглалтанд орууулаад байна. Мөн энэ оны 4-р улиралд 329 айлын 110 болон 111 байруудыг ашиглалтанд орууллахаар ажиллаж байна. Гадаадад байгаа Монголчууд маань Захиалгын 1 өрөө 27.94 м2, 35.79 м2, 2 өрөө 43.16 м2, 43.63 м2, 47.92 м2, 49.99 м2, 56.68 м2, 3 өрөө 64.17 м2, 65,87 м2, 76,33 м2 байрнуудаас сонгох захиалах боломжтой. 

3,4142017 оны 7 сарын 25
Тэсо корпораци нь эрчим хүчний хэмнэлтийг илэрхийлэх азийн загвар байгууллага боллоо.

   Эрчим хүчний хэмнэлт сэдвээр Азийн загвар байгууллага бий болгох энэхүү төслийг анхлан Япон Улсын Эдийн засаг, Худалдаа, Аж үйлдвэрийн яамнаас санаачлан ЭХХ-ийн хөтөлбөрийг Азийн Бүтээмжийн байгууллагаар /АББ/ дамжуулан хэрэгжүүлэхээр болсон юм. Уг хөтөлбөрийн зорилго нь Бангладеш, Монгол, Непал, Пакистан ба Шри Ланка улсад Үндэсний бүтээмжийн төвүүдээр дамжуулан тэдэнтэй нягт хамтарч ажиллах замаар ЭХХ-ийн ажлыг санаачлан удирдаж, хэрэгжүүлэх хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, улмаар загвар байгууллага бий болгож, ололт амжилтыг нь бусдад түгээн дэлгэрүүлэх явдал юм. Тус төсөлд Монголын бүтээмжийн төвөөс санал болгосны дагуу төслийг манай корпораци хэрэгжүүлсэнээр олон үр дүнтэй үзүүлэлтүүдэд гарч эхэлсэн юм. Үүнийг бусад коимпаниудад тайлагнан, цахилгаанаа багасгаж, бүтээмжээ өсгөсөн арга зам туршлагаасаа хуваалцлаа. Манай корпорацийн хэрэгжүүлсэн олон ажлыг үнэлж Азийн бүтээмжийн сангаас “Азийн загвар байгууллага”  болгон, үндэсний компаниуд дундаас тодотгон, батламж гардууллаа. Ингэснээр Тэсо корпораци нь Монголдоо төдийгүй, Азид эрчим хүчний хэрэглээний хувьд жишиг байгууллага боллоо. 

3,5372017 оны 7 сарын 25
Монголын маркетерууд дэлхийн тавцанд өрсөлдөж байна.

Агь ХХК-ийн Маркетингийн багийнхан улсынхаа томоохон компаний маркетеруудаас ганцаараа ялагч болж тус наадмыг зорисон бөгөөд энэхүү наадамд Монгол улс анх удаа оролцож байгаа юм.Монголын Маркетингийн Холбооны төлөөлөгчид болон Агь ХХК-ийн Маркетингийн багийнхан Индонез улсын Бали арал дээр Азийн шилдэг маркетеруудтай өрсөлдөж өөрсдийн компаний тухай илтгэлийг тавьж байгаа юм. Энэхүү наадамд оролцож, Азийн маркетеруудтай туршлага солилцсоноор шинэлэг маркетингийн санаануудаас суралцах боломжтой болохын зэрэгцээ өөрсдийгөө Азийн бусад улс орнуудад таниулах нэгэн гарц болж өгөх юм.Гадаад улс орнууд руу өөрсдийн бүтээгдэхүүнээ экспортлоод эхэлсэн Тэсо корпорацынхны хувьд ажилтан ажиллагсад нь оюуны зах зээлд шинэлэг шилдэг санаагаа ч бас гаргаж ирж байгаа нь энэ цаг үеийн сайхан мэдээнүүдийн нэг болж байна. Азийн 20-иод улс орон өрсөлдөж буй энэхүү наадамд Монгол улс анх удаа оролцож байгаа бөгөөд тус наадамд улсаа төлөөлөн оролцсон хамгийн анхны компани нь болон Тэсо корпорацийн АГЬ ХХКЛапша брэндээрээ оролцож байгаа нь бахархууштай үйл явдал болж байгаа юм.АГЬ ХХК-ийн Лапша брэнд нь 2016 онд Хүнсний Аюулгүй Байдлын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO:22000 батламжийг гардан авсан Үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг билээ. Лапша брэнд Азийн Маркетинг Авардс 2016-д Шинэлэг Шилдэг Маркетингитай компани номинацид нэр дэвшсэн явдал бол зөвхөн нэг компанийн асуудал биш бүхэл бүтэн улсын хувьд цоо шинэ хөгжил дэвшлийг авчирсан чухал үйл явдал боллоо.Монголынхоо үндэсний үйлдвэрлэлд өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулж ажилтай, орлогтой олон залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан Тэсо корпорацийн“Агь” ХХК Лапша брэндийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.  

3,3312017 оны 7 сарын 25

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.