Алсын зайнаас ажлаа хийх боломжийг бүрдүүлсэн программууд
2020, 2 сарын 21. 14:330

Эдгээр программууд нь таныг алсын зайнаас амжилттай ажиллагч болгоно. Алсын зайнаас ажиллах нь маш олон асуудал дагуулдаг бөгөөд үр бүтээлтэй, зохион байгуулалттай байх нь маш чухал байдаг.  

Чадварлаг хүмүүсийн ихэнх нь тэдний бүтээмжийг дээшлүүлэх, багийн бусад гишүүдтэй хаанаас ч хамаагүй холбоо тогтооход туслах дижитал хэрэгслийг ашигладаг. Танд танилцуулах гэж буй доорх программууд 2020 онд танд илүү их боломжийг олгоно.

  1. Doodle

Дэлхийн өнцөг булан бүрээс хамтран ажиллагсадтайгаа цагийн зөрүүнээс шалтгаалан хурал, уулзалт хийх хэцүү байвал Doodle-ийг ашиглаарай. Энэ апп-аар та багийнхантайгаа хэзээ, хэдэн цагт ярилцах боломжтойг тодорхойлох асуулгыг үүсгэж болно.

  1. Croissant

Дэлхийгээр аялахдаа ажлаа хийхэд хүндрэлтэй байдаг бол Croissant-ийг ашиглаад үзээрэй. Энэхүү апп нь танд ажлаа хийгээд суух боломжтой өдрөөр болон цагаар түрээсэлж болох ойрхон оффисын мэдээллийг өгөх болно. Энд та багийнхаа бусад гишүүдтэй хурал хийж ч болох ба өндөр хурдны утасгүй интернет, цай, кофе зэрэг бүхий л хэрэгтэй зүйлүүд байдаг.

  1. Asana

Asana бол менежментийн багууд бизнесээ хөгжүүлэх зорилго, төсөл, өдөр тутмын ажлуудад анхаарлаа төвлөрүүлэхэд ашиглах ба Doodle-ийн адилаар цагийн зөрүү үл харгалзан багийн гишүүдтэйгээ холбогдох болон ажлын файлаа хоорондоо солилцох боломжтой. Мөн ажилчдын төлөвлөгөөт ажил хэдэн хувийн биелэлттэй явж байгааг харан заавар зөвлөгөө өгч болно.

  1. Slack

Slack нь танд хамтрагчидтайгаа бүлэг үүсгэн өргөн цар хүрээгээр мэдээлэл хуваалцах боломжийг олгох ба уламжлалт мэйлээр мэдээлэл солилцох явцыг шинэчлэн баг хоорондоо бүх төрлийн мэдээллийг солилцох боломжийг олгоно. Олон гишүүдтэй багт зориулсан илүү олон боломжуудыг багтаасан төлбөртэй сонголт ч бий.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
2024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02