Ажлын ярилцлагын өмнө сандралыг багасгаж, тайвшрах 7 арга
2020, 1 сарын 6. 10:161

Сонгон шалгаруулалтын явцад ярилцлага хийх нь хэвийн зүйл юм. Гэхдээ анхны сэтгэгдэл төрүүлэх нь чухал бөгөөд энэ нь танаас нилээд хүчин чармайлт, анхаарал шаардана. Иймд ярилцлагын өмнө хэрхэн тайван байх, сандралыг даван туулах 7 аргыг хүргэе. 

  1. Ярилцлагад бэлтгэх

Ярилцлагын турш асуултуудад бүдэрч, гайхшралд орохгүйн тулд ярилцлагад орох гэж байгаа байгууллагаа урьдаас сайтар судлаарай. Жишээлбэл: “Та яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ” гэх мэт ажил олгогчдын нийтлэг асуудаг асуултыг өөрөөсөө асууж бэлдвэл сайн. Ярилцлагын үеэр гэнэтийн бөгөөд огт таамаглаагүй хүндхэн асуултууд асуудаг ч та өмнө нь аль болох бэлтгэлтэй байхад илүүдэхгүй. 

  1. Өмсөх хувцсаа урд өдөр нь бэлдэж тавь

Ярилцлаганд хослол, өмд эсвэл юбка өмсөх нь тохиромжтой. Биед эвтэйхэн, завсрын өнгийн болон хар, цагаан өнгөний хувцасны сонголт хийх, харин тод өнгийн, задгай загварын хувцас өмсөхөөс татгалзаарай. 

  1. Ярилцлагын урд өдөр бүх зүйлсийг бэлдсэн эсэхээ нягтал

Магадгүй ярилцлагын өмнө хийх зүйлсийн жагсаалт гаргасан бол ярилцлагын өмнөх орой жагсаалтаа нягталж дутуу зүйлс байгаа эсэхийг шалгаарай. Жишээ нь: анкет, диплом зэрэг шаардлагатай бичиг баримтуудыг урд өдөр нь хэвлэж тавих

     4.Өөрийн дуртай ямар нэг зүйлийг хий

Бясалгах, иога хийх, гүйх, дуртай хөгжмөө сонсох гээд юу ч байж болно. Сайн унтаж амрах ингэснээр та стресстэх, бие тавгүйтэхээс сэргийлж чадна. 

  1. Өөрийн хүчирхэг позыг тодорхойл

Харвардын Бизнесийн Сургуулийн туслах профессор, Ами Кудди TED talk дээр ярьсан биеийн хэлэмжийн тухай илтгэлдээ хүчирхэг поз, зогсолтын тухай ойлголтыг дэлгэрүүлсэн. Куддигийн тайлбарласнаар хүчирхэг зогсолт нь хувь хүний хувьд ярилцлага, уулзалт, тоглоомын үеэр бусдын сэтгэл зүйд нөлөөлдөг ба энэ нь өөртөө итгэх итгэлийг өсгөдөг хэмээжээ. Хэдийгээр энэ нь төрөлхийн ур чадвар биш хэдий ч ярилцлагын өмнө толинд хараад ямар поз авахад өөртөө илүү итгэлтэй болж байгааг туршиж үзээрэй. 

  1. Цагаасаа эрт ир 

Та товлосон цагаасаа дор хаяж 10 минутын өмнө ирээрэй. Энэ нь таныг ажил олгогчид хариуцлагатай, бусдын цагийг хүндэтгэдэг гэсэн сэтгэгдэл үлдээдэг. Ярилцлагын өмнө тайвшрахын тулд эрт гарах, кофе, цай уух, хэд хэдэн гүнзгий амьсгал авч, гадуур бага зэрэг алхахыг зөвлөе

  1. Хэтийн зорилго, төлөвлөгөөтэй бол ярилцлага бол төдийлөн бэрх биш

Та маш гайхалтай ажлын байрны ярилцлагад орж байж болно, гэсэн ч энэ нь цорын ганц нээлттэй ажлын байр биш, ганцхан удаа олдож байгаа боломж биш. Ярилцлагын туршид хүнд хэцүү санагдаж байлаа ч энэ бол ертөнцийн төгсгөл биш тул та хэтийн зорилго төлөвлөгөөгөө дахин санаж тайван өөртөө итгэлтэй байгаарай. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Энхбаяр
103.17.108.88
   /
2021, 3 сарын 25. 14:26

Хэрэгтэй л мэдээлэл байна

Онцлох мэдээ
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
02024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
02024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00
Энэтхэгт парламентын сонгууль эхэллээ
02024-4-19 10:57
АНУ: Ираны нисгэгчгүй нисэх төхөөрөмж, ган, автомашин үйлдвэрлэгчдэд хориг тавьжээ
02024-4-19 9:02
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26