Удирдлага тань таныг дараагийн албан тушаалд бэлтгэж байгаа юу?
2019, 11 сарын 18. 10:410

Удирдлагууд өөрсдийн итгэж найддаг ажилтнаа албан тушаал дэвших боломжид бэлтгэж буйг харуулах 5 шинж чанарыг дурдъя. 

1.Таны зөвлөгөө, саналыг сонсохыг хүсдэг

Мэдээлэл, мэдлэгээр баялаг удирдагч хүн бол ирээдүйд албан тушаал дэвшихээр төлөвлөж буй хүний сургагч багш юм. Та янз бүрийн орчинд (жишээлбэл: хэлэлцүүлэг, багийн хурал гэх мэт) төрөл бүрийн хүнтэй чөлөөтэй санал бодлоо хуваалцах нь танд хөрөнгө оруулалт болно. Хэрэв удирдлага тань танаас зөвлөгөө, тусламж авахыг хүсч байвал чөлөөтэй саналаа илэрхийлж өөртөө итгэлтэй байгаарай! Учир нь танд итгэж байна гэсэн үг. 

2.Төсөл хөтөлбөрийг бие даан удирдахыг санал болгоно

Чадварлаг удирдагч байх эсвэл болохыг хүсвэл та тодорхой нэг чиглэлд мэргэшсэн гэдгээ бусдад харуулах хэрэгтэй. Удирдлага тань төслийн үйл явцад оролцох, төслийг удирдан чиглүүлж авч явахад танд туслах, та санаачлаг гаргаж, төслийг удирдах шаардлага тулгарч байгаа бол таныг дараагийн төвшинд бэлтгэж байна гэж ойлгож болно.

Таны удирдлага танаас төсөл хэрэгжүүлэн ажиллахыг санал болгож, тодорхой үүрэг даалгаврыг өгнө. Жишээ нь:

  • Төсөлтэй холбоотой бүх мэдээллийг бичих;
  • Төсөлтэй холбоотой оролцогч талуудтай харилцах; 
  • Төслийн төлөвлөгөө, бодлого хөтөлбөрийг боловсронгуй болгох;
  • Төслийн шинэчлэлт, өөрчлөлтийг танилцуулах;
  • Хурал зохион байгуулах гэх мэт.

Үүний зэрэгцээ удирдлага тань төслийн үр дүнг хэмжихэд туслах цаашлаад таны дэмжигч, зөвлөхөөр ажиллах болно.

3.Бусдаас санал, шүүмж сонсохыг зөвлөнө

Санал, шүүмж нь танд юуг зөв хийж, юун дээр алдаа гаргаж байгааг олж мэдэхэд хэрэгтэй. Удирдлага тань янз бүрийн төвшины ажилчдаас өөрийнхөө хувь хүний болон мэргэжлийн ур чадварын талаар санал шүүмжийг нээлттэй хүлээн авахыг зөвлөж байгаа нь таныг алдаа дутагдлаа олж харж, цаашид өөрийгөө хөгжүүлэх зэвсэг болгон ашиглахыг хүсэж буй хэрэг юм

4.Санхүүгийн асуудлыг хэрхэн удирдах, шийдвэрлэх арга замыг заана. 

Төсөв, санхүүтэй холбоотой ажлууд хариуцлага өндөртэй, нарийн төвөгтэй хэдий ч та үүнд суралцаж, зохион байгуулж чадвал санхүүгийн зохицуулалт хийх чадвартай менежер болж чадна. Хэрвээ удирдлага тань бага хэмжээний төсөвтэй төсөл хөтөлбөр дээр ажиллахыг санал болгох, эсвэл төсвийг хянах үүрэг өгөх, ирэх оны төсвийг хянах, боловсруулахад танаас тусламж хүсэж болно. Энэ нь танд боломж олгож, таныг дараагийн төвшинд бэлтгэж буйн нэг хэлбэр юм.

5.Тасралтгүй бие даан суралцах боломжийг олгодог.

Урт хугацааны үүрэг даалгавар нь танд янз бүрийн арга барилаар суралцах боломжийг олгодог. Тодорхойгүй урт хугацааны ажил нь ажилчдыг тэдэнд зөвхөн өдөр тутмын ажлаасаа гадна нэмэлт мэдээлэл, шаардлагатай судалгаа шинжилгээг бие даан хийхийг шаарддаг. Жишээлбэл: Хэрвээ та хүний нөөцийн ажилтан бол, танай удирдлага танд хүний нөөцийн хэлтсийн арга хэмжээг бие даан зохион байгуулахыг даалгаж болно. Энэ нь таны ур чадвараа батлан харуулах боломж юм. Танд албан тушаал дэвших боломж ирэхэд та бэлэн байх хэрэгтэй. Удирдах албан тушаалд ажиллахад танаас нэлээдгүй хүчин чармайлт шаардана гэдгийг санаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
02024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02
Сири дэх Америкийн цэргийн бааз руу Иракаас пуужин харважээ
02024-4-22 14:50
Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно
02024-4-22 14:46
Дэлхийн шатрын аваргуудтай тоглох өрсөлдөгчид тодорлоо
02024-4-22 14:41
Nike компани зардлаа бууруулахын тулд АНУ дахь төв оффисынхоо 700 ажилтныг цомхотгохоор шийджээ
02024-4-22 13:44
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог худалдаанд гарснаасаа хойш 24 цагийн дотор 1.6 сая гаруй ширхэг борлуулагджээ
02024-4-22 13:00