Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Менежментийн ур чадварын пирамид
Ажил мэргэжил ба карьер · 11 сарын 12. 10:14 · 1,186

    Менежер хүн хувийн болоод мэргэжлийн ур чадварын хувьд үргэлж өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай. Кэмми Хэнисын гаргасан менежментийн ур чадварын пирамидын онолд манлайлагчийг бэлтгэхийн тулд хаана, хэзээ, хэрхэн амжилтад хүрэх системтэй арга замыг нь зааж өгөх хэрэгтэй хэмээжээ.

Менежерийн ажлын байрны үндсэн үүрэг

     Өнөөдрийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа ажлын байрны хувьсалд менежер хийх нь төдийлөн амаргүй. Менежментийн ур чадвар нь удирдах албаны бүх л хэсэгтэй нягт холбоотой. Менежер гэдэг нь байгууллагын дотоод ажилчдыг холбодог, үйл ажиллагааны бүх л хэсэгт оролцдог нэгэн гэж хэлж болно.  Тэд байгууллагыг төлөөлж хэлтэс бүрд дундаас дээд шатны хүртэлх албан тушаал хашин ажилладаг.

Менежерийн ажлын байрны гүйцэтгэх үндсэн үүргүүдээс дурдвал:

  • Байгууллагын үйл ажиллагааны болон стратегийн янз бүрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, баг хамт олныг удирдан чиглүүлэх, дотоод болон гадаад үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих
  • Байгууллагын ажилтнуудад өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд шаардлагатай стандарт, байгууллагын дотоод журмыг ханган ажиллахад нь заавар зөвлөмжөөр хангах
  • Багын гишүүдийн сургалт хөгжилд анхаарах,тэднийг зорилгодоо хүрэхэд нь дэмжин ажиллах
  • Байгууллагын хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийх, сургалт, зөвлөгөөг зохион байгуулах
  • Дотоод журамд заасны дагуу баг хамт олны болон өөрийн ажлын гүйцэтгэлийг дээд удирдлагад ажил үүргийн хуваарийн дагуу тогтмол мэдээлэх
  • Тодорхой үүссэн асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааны хэвийн байдлыг ханган ажиллахын тулд бусад алба нэгж хэлтэстэй  нягт холбоотой ажиллах

Менежментийн ур чадварын пирамид

    Менежментийн ур чадваруудын пирамид хэрхэн бүтдэг, эдгээр чадварууд нь өөр хоорондоо хэрхэн хамааралтай байдаг тухай дэлгэрэнгүй тайлбарлая.

Менежментийн ур чадварын пирамид, 1-р төвшин

1-р төвшний пирамид нь байгууллагын үйл ажиллагааг амжилттай явуулах, гүйцэтгэхийн тулд менежерийн эзэмшсэн байх чадварууд. 

  • Төлөвлө: Хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, нөөц, боломжийг үнэлж, зарцуулалт хийх, баг хамт олны ажлын хуваарийг гаргах зэргээр нарийн төлөвлөгөөтэй ажиллах
  • Зохион байгуул: Багийн ажлын бүтцийг тодорхойл. Тайлан болон хамтын ажиллагааны төлөвлөгөө бүтцийг тодорхойлох
  • Компанийн стандартын дагуу ажлын гүйцэтгэлийг ханган ажиллахад нь ажилчдыг өдөр тутмын заавар зөвлөгөөгөөр ханган ажиллах
  • Хяналт, үр ашиг, зардал, чанарын тал дээр хяналт тавин ажиллах, үр дүнг тайлагнах

Менежментийн ур чадварын пирамид 2-р төвшин

Урамшуулалт: Бусдыг урамшуулан, тэдний ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх

  • Сургах: Багийн гишүүдэд ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай суурь ур чадваруудыг эзэмшүүлэх
  • Дасгалжуулах: Баг болон хувь хүн тус бүрийг өндөр гүйцэтгэлтэй ажиллуулахын тулд баг хамт олондоо дэмжлэг, тусламж үзүүлэх
  • Ажилтны оролцоо: Өдөр тутмын үүрэг даалгаврыг биелүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, шинээр санал санаачлага гаргавал сонсох, хамтран ажиллах

Менежментийн ур чадварын пирамид 3-р төвшин

      Энэ төвшинд хувь хүний ур чадвараа илүү хөгжүүлснээр, таны хувь хүний хөгжилд өсөлт бий болно. 

  • Хувийн менежмент: Өдөр тутмын ажлаа системтэйгээр төлөвлөх, өдөр тутмын ажлынхаа хажуугаар ажилчдаа урамшуулах, тэднийг үргэлж дэмжин ажиллан нээлттэй ажлын байрны орчинг бий болгох
  • Цагийн менежмент: Өдөр тутамдаа хаана, хэрхэн цагаа зарцуулахаа мэддэг байх хэрэгтэй. Цагийн менежмент бол пирамидын 3-р төвшиний чухал үзүүлэлт. Өөрийн цагт хяналт тавин ажиллах нь танд цаг хугацаа ямар чухал болохыг ойлгуулдаг. Өндөр төвшиний менежерүүд цаг хугацааг алт мэт үзэж санхүүгийн болоод амьдралын бүхий л үед цаг хугацааг чухалчилдаг.

Менежментийн ур чадварын оргил төвшин 

      Энэ төвшин бол манлайллын оргил үе юм. Удирдагч нар ихэнхдээ менежерүүд байдаг боловч менежер болгон удирдагч байдаггүй. Удирдагчид зүг чигээ илүү тодорхой болгож, алсын хараагаа зураглахад илүү төвлөрдөг. 

Менежментийн ур чадварын өсөлт

  Хөгжил дэвшлийн үе шат нь доод төвшинээсээ эхэлж, системтэйгээр пирамидын оргил руу шилжих ба энэ нь шулуун замаар үргэлжлэх ёсгүй. Үүний оронд өөрийн одоо байгаа байдлыг бодитоор үнэлэн, сорилтод өөрийгөө бэлтгэж, суралцах замаар алхам бүрээр дэвшиж, хөгжихыг хичээх хэрэгтэй.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.