Үндсэн хувилбар
Алсын хараатай манлайлал
Ажил мэргэжил ба карьер · 10 сарын 24. 10:41 · 625

Алсын хараатай манлайлал гэж юу вэ?

   Алсын хараатай удирдагч бол энэ дэлхий дээр хэрхэн оршин тогтнох тухай ойлгодог, дараа нь түүнд хүрэх алхам шат дарааллыг мэддэг нэгнийг хэлнэ. Манлайлагч бол өөрчлөлтөд дасах чадварыг бусдыг удирдах чадвартай хослуулж чаддаг. Хэрвээ та алсын хараатай манлайлагч болохыг хүсч байгаа бол дараах 3 шинж чанарт суралцах хэрэгтэй.

1.Эрсдэл хүлээх

   Өөрчлөлт бол эрсдэл. Шийдвэр гаргах нь үргэлж амар хялбар байдаггүй. Түүхэнд дайны дараах эрх чөлөөний төлөө олон хүний амьдралыг золиослосон жишээ олон бий. Иймд та өөрийн одоо байгаа амьдралыг хязгаарлаж, тухтай бүсдээ үлдэх хэрэггүй. Стив Жобс, Жефф Бэзос бүх амьдралаа эрсдэлд оруулан амжилтанд хүрсэн. Жобс ажлаасаа халагдсан ч тэрээр бууж өгөөгүй. Алсын хараатай манлайлал бол бүхэлдээ өөрчлөлт бөгөөд өөрчлөлт гэдэг нь эрсдэл хүлээх тухай юм.

2.Бусдыг сонсох

   Нийтлэг ойлголтоор бол удирдагч хүн бусдын үгийг сонсдоггүй зөвхөн өөрийн зөв гэж бодсон зүйлээ л хийдэг гэсэн ойлголт байдаг. Тиймээ, таныг үгүйсгэгчид хаа саагүй байгаа хэдий ч та бусдын үгийг сонсох хэрэгтэй. Сонсох чадвараар алсын хараатай удирдагч, томоор мөрөөдөгч хоёрын ялгааг харч болно. Хэрвээ та бусдын зөвлөгөөг сонсдоггүй, хүлээж авдаггүй бол, бидний нийгэм өөрчлөгдөж байгааг анзаар, эргэн тойроноо мэдэрч дүгнэлт шинжилгээ хийж байх хэрэгтэй. Танд ашиглахгүй байгаа олон боломж байгааг анзаараагүй бол, та бүтэлгүйтэж байна. Сайн удирдагч багийн гишүүдээ үргэлж сонсдог. Үүнд нь багийн гишүүд ч дуртай байдаг. Хэрвээ хүмүүс таныг хүчээр бус сайн дураар дагаж, таны үг бусдад үргэлж эерэг байдлаар нөлөөлж чадаж байгаа бол та жинхэнэ удирдагч.

3.Хариуцлага хүлээх

   Алсын хараатай манлайлагч түүний гаргаж буй шийдвэр нь заримдаа эрсдэл дагуулдаг гэдгийг мэддэг ч энэ боломжоор дүүрэн, гарах гарцтай байдаг гэдгийг ч сайн ойлгодог. Тиймээс та өөрийн хийж буй үйлдэл, шийдвэртээ хариуцлага хүлээж сурах нь чухал. Алсын хараатай байна гэдэг нь хүүхэд өсгөхтэй ижил. Учир нь та хүүхдийнхээ төлөө бүхнийг золиослож, юуг ч хийхэд бэлэн байдаг шиг хүсэл мөрөөдөл танаас золиос шаардах болно. Алсын хараатай манлайлагч хэзээд өөрчлөлтөд бэлэн, хүсэл тэмүүлэл зорилготой нэгэн байдаг.

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.