Бүтээмж нь ажлын үр дүнгийн нэг үзүүлэлт юм
2019, 10 сарын 1. 12:580

Улс орны төдийгүй байгууллагын амжилт ч бүтээмжээс ихээхэн хамаардгийг томоохон групп компанийн туршлагаас харж болно. Ажилчид бүтээмж өндөртэй байх нь орлого өсөх, хуримтлал хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх, үнэ буурах, бүтээгдэхүүний өртөг багасах, бүтээгдэхүүний борлуулалт хурдсах, үйлдвэрлэл нэмэгдэх, улмаар тоног төхөөрөмжийн ашиглалт сайжрах гэх мэт маш олон зүйлд шууд нөлөөлж байдаг.

Гадны улс орнуудтай харьцуулахад манай орны ажилчдын бүтээмж 25%-30% иар бага байгаа нь нэлээн сонирхол татахуйц үзүүлэлт болдог. Хөдөлмөрийн бүтээмж нь олон хүчин зүйлсийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг динамик үзүүлэлт бөгөөд зарим хүчин зүйл нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж байхад нөгөө хэсэг нь сөргөөр нөлөөлж, бүтээмжийг бууруулдаг байна.

Байгууллагын төвшинд ажилчдын бүтээмжид нөлөөлж буй хүчин зүйлүүдийг ерөнхийд нь гадаад болон дотоод гэж ангилдаг.

Гадаад хүчин зүйлд нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, төрийн бодлого, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын өөрчлөлт, өрсөлдөөний төлөв, байгаль цаг уурын нөхцөл гэх мэт байгууллагаас шууд бус хамааралтай хүчин зүйлс багтдаг бол,

Дотоод хүчин зүйлд нь байгууллагын техник технологийн төвшин, урамшууллын тогтолцоо, ажилтны сургалт, мэргэжил, ажиллах хүчний бүтэц зохион байгуулалт, хамт олны уур амьсгал, ажлын байрны таатай нөхцөл гэх мэт байгууллага,  ажилтан, удирдлагад шууд хамааралтай зүйлс багтдаг байна.

Энэхүү хоёр орчны үзүүлэлтээс хамгийн их давтагдаж байгаагаас харвал:

  • Хамт олны уур амьсгал
  • Багаар ажиллах ур чадвар
  • Ажлын байрны тав тух, таатай нөхцөл, зохион байгуулалт
  • Гүйцэтгэлийн үнэлгээ
  • Ажилд хандах хандлага
  • Байгууллагын соёл

гэх мэт хүчин зүйлс хамгийн их нөлөөлдөг гэж үздэг байна. Эдгээрээс ажлын байрны таатай нөхцөлөөс бусад хүчин зүйлсэд байгууллагын дарга, захирлууд голчлон анхаарсны улмаас ажилчдад ажлын байрны таатай нөхцөл, дотоод соёл бүрдүүлэх асуудал орхигдох нь олонтаа харагддаг.

Ажлын байрны тав тух, зохион байгуулалт муутай байгууллагын ажилчин, албан хаагчид цагийн менежментгүй болох, байгууллагын дотоод уур амьсгал муудах, ажилд хандах хандлага буурах, багаар ажиллах чадвар, сэдэл, идэвхгүй болох гэх мэт үйлдлүүд нь бүтээмж буурахад нөлөөлдөг хүчин зүйлсийг бий болгох цаашлаад ажилчид нь ажилдаа ирэх дургүй болох магадлал ихэсдэг байна. 

Ард түмний амьдрал, үндэсний баялаг нь байгалийн баялаг, хөрөнгө мөнгөний хэмжээгээр биш “БҮТЭЭМЖ”-ээр тодорхойлогдож байдаг гэдгийг баталсан олон судалгаа байдаг шүү дээ.

Иймээс танай байгууллагын үйл ажиллагаа удааширч, ажилчид тань ажлын байран дээрээ сэтгэл ханамжгүй, идэвхгүй байдалтай байна уу гэдгийг ажиглаад үзээрэй. Хэрвээ тийм уур амьсгал танд мэдрэгдвэл дараах зүйлсийг анхаарч байгууллагын дотоод зохион байгуулалт, ажилчдын ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг анхаараарай.

Ажлын байр, оффисын таатай нөхцөл бүрдүүлэхэд ямар үзүүлэлтүүд чухал байдаг вэ?

  • Байгууллагын брэндинг, интерьерын шийдэл,
  • Ажилдаа ирж, буцахад түгжрэл, саад багатай байх гэх мэт таатай нөхцөл бүрдүүлэлт
  • Байгууллагын хамтын соёл, үнэт зүйлс
  • Цахилгаан шат, Зогсоолын хүрэлцээтэй байдал болон оффисын байрны хөрөнгийн менежментийн асуудлууд
  • Үйлчилгээ, худалдааны байгууллагуудтай ойр байрлах боломжууд
  • Эрүүл, аюулгүй  цэвэр цэмцгэр, тав тухтай нөхцөл бүрдүүлсэн орчинд, мэргэшсэн хамт олны дунд ажиллах

гэх мэт зүйлс нь ажлын байрны дотоод уур амьсгалыг сайжруулж ажилчид нь ажилдаа ирэхдээ дуртай болох, цаг хугацаа хэмнэх байдлаар бүтээмж нь нэмэгддэг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
02024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15