Дуртай ажлаа хийх нь өөртөө итгэх итгэл, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх сайн талтай
2019, 9 сарын 23. 15:040

Бид амьдралынхаа ихэнх хугацааг ажилдаа зарцуулдаг. Хийж байгаа ажилдаа дуртай бол таны амьдралын ихэнх хугацаа аз жаргалтай өнгөрч байгаа хэмээн тооцож болно. Харин ажилдаа дургүй бол амьдралынхаа ихэнх хугацааг золгүй, сонирхолгүй өнгөрөөж байна гэж мэд. Тиймээс аз жаргалтай, амжилттай, сэтгэл хангалуун амьдрахын тулд дуртай ажлаа хийх хэрэгтэй. Дуртай ажлаа хийхэд маш олон давуу тал бий.

Дуртай ажлаа хийх нь эрүүл мэндэд сайн нөлөөтэй: Дургүй ажлаа насаараа хийсэн хүний нас 1-5 жилээр богиносдог болохыг судлаачид тогтоожээ. Харин дуртай ажлаа хийснээр баяр хөөртэй байх бөгөөд ингэснээр дархлааны систем сайжирдаг байна. 

Дуртай ажлаа хийвэл энергийн алдагдал багасна: Дуртай ажлаа хийх үед  хүн ядрах нь бага байдаг. Тэр хэрээр энергийн алдагдал багатай байх болно. Дуртай ажлаа хийхдээ хүн тайван байдаг учир энерги нөхөн сэргээгдэж байдаг. 

Дуртай ажлаа хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ: Өөрийн авьяастай зүйлдээ хүн дуртай байдаг. Төрөлхийн авьяасдаа тулгуурлан ажиллаж байгаа учир танд хийж буй ажил тань тийм ч хэцүү биш байх болно. Бага чармайлтаар их зүйлийг хийж чадна. Иймээс өөртөө итгэх итгэл нэмэгддэг. 

Дуртай зүйлээ хийвэл амьдралаас сэтгэл ханамж авна: Дургүй зүйлээ хийвэл өөрийгөө хүчлэх шаардлага гарч стресст өртөх магадлал өндөр болдог. Нэгэнт стресст өртсөн бол амьдралын бусад салбараас аз жаргалыг мэдрэх мэдрэмж буурдаг. Харин ажилдаа сэтгэл хангалуун байвал амьдралын бусад салбарт ч бас нөлөөлдөг. 

Дуртай ажлаа хийж буй хүн илүү бүтээлч байж чадна: Дургүй ажлаа хийж буй хүн албан шахалтад орж ажлаа хийдэг. Харин дуртай ажлаа хийж буй хүнд шахалт дарамт хэрэггүй. Ажил нь амралт мэт санагддаг учир бүтээлч байж чаддаг. Ингэснээрээ алдар нэр, амжилт, мөнгө аяндаа таных болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59