CERTIFIED KPI PROFESSIONAL СУРГАЛТ
2019, 9 сарын 18. 9:500

CERTIFIED KPI PROFESSIONAL СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА

KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээ тодорхойлж, түүнийг хэмжих мэдээллийг цуглуулна гэдэг дэлхий даяарх бүх KPI мэргэжилтнүүдийн хувьд хэцүүхэн сорил байдаг. Энэ ажлын гол утга учир нь хэмжих түлхүүр үзүүлэлтийнхээ хүрээг тодорхойлж, тэдгээр үзүүлэлтийг сонгохоос эхлээд үр дүнг илэрхийлэх өгөгдлийг цуглуулж, гүйцэтгэлийн үнэлгээний тайлан гаргахад оршино.

Энэхүү сургалт нь бодит бизнесийн орчинд хийгдсэн10 гаруй жилийн судалгаан дээр суурилсан KPI хэмжилтийн хүрээг танилцуулах болно.

Certified KPI Professional сургалт нь танд гүйцэтгэлийг үнэлэх KPI үзүүлэлтүүдийг хэрхэн тодорхойлох тухай ойлгож авахад тань туслах болно. Сургалтыг үр дүнтэй байлгахын тулд төрөл бүрийн кейс ажлууд, загвар темплейтүүд, дасгал ажил, гарын авлагуудыг санал болгох болно.  

СУРГАЛТ ХЭНД ЗОРИУЛАГДСАН БЭ

Дээд/дунд шатны удирдлагууд

Байгууллагын удирдлагууд, гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа эрхэлсэн захирлууд эсвэл менежерүүд ажиллаж байгаа салбараас хамааралгүйгээр KPI ашиглан байгууллагынхаа гүйцэтгэлийг хэмжих мэдлэгийг олж авна. Сургалтын явцад өгөгдөх мэдээлэл, хэрэгслүүд нь уг аргачлалыг байгууллага дээрээ шууд бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгодог.

  Гүйцэтгэлийг үнэлэх сонирхолтой мэргэжилтнүүд

Санхүү, хүний нөөц, үйлдвэрлэл, хангамж, мэдээллийн технологи гэх мэт төрөл бүрийн салбарын мэргэжилтнүүд өөрийн байгууллага, хэлтэс, багийнхаа ажлын гүйцэтгэлийг хэмжих KPI –ийн тухай мэдлэгийг олж авснаар өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, карьераа хөгжүүлэх болно.

  Гүйцэтгэлийн үнэлгээний мэргэжилтнүүд

Дата аналист, стратеги хариуцсан менежер, гүйцэтгэлийн удирдлагын мэргэжилтэн эсвэл гүйцэтгэлийн архитекторч гэх мэт мэргэжилтнүүд KPI тодорхойлох, өгөгдөл цуглуулах ур чадварыг суралцаж, бодит бизнес дээр туршигдсан жишээ ажлуудаас туршлага судлан өөрийн бизнес дээрх процессуудыг тодорхойлж, KPI үнэлгээний системээ сайжруулах боломжтой.

СУРГАГЧ БАГШИЙН ТУХАЙ

Aurel Brudan
KPI институтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал

Aurel Brudan нь KPI институтын үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал юм. Түүний удирдлаган дор институтын судалгааны баг 24 салбарын 15 функционал, 125 орны 1000 гаруй гүйцэтгэлийн үнэлгээний тайланг судалж 7000 гаруй KPI боловсруулж, www.smartKPIs.com вэбсайтаа байгуулсан байна.

Бизнесийн зөвлөхийн хувьд Aurel нь гүйцэтгэлийн үнэлгээний удирдлагын системийг нэвтрүүлэх маш олон төслийг удирдан гүйцэтгэсэн туршлагатай. Түүний харилцагчдад Австралийн шуудан, Brisbane хотын консул, Австралийн үндэсний банк гэх мэт байгууллагууд байдаг.
Сургагч багшийн хувьд Aurel нь Melbourne-ийн их сургуульд багшилдаг, Менежментийн академи, Австралийн Маркетингийн Институт, Австралийн менежментийн институтийн гишүүн юм.
Австрали дахь Melbourne Business сургуулийн Research Commercialization, Advanced Learning and Leadership сертификаттай. Melbourne их сургуулийг Гүйцэтгэлийн удирдлагын систем судалгааны ажлаараа Докторын зэрэг хамгаалж байгаа юм.

KPI INSTITUTE БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

KPI Инстритут нь Key Performance Indicators (KPIs)-ийн судалгаа, боловсролын глобаль эрхийг эзэмшигч цор ганц байгууллага юм. Тус институт нь хамгийн анхны KPI менежментийг хөгжүүлсэн ба KPI үзүүлэлтүүд бодит пракитик дээр хэрхэн ашиглагддаг талаар хийгдсэн судалгааны ажлын үр дүн болох KPI загваруудын онлайн сан болсон www.smartKPIs.com вэбсайтыг ажиллуулдаг.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04