Нийт орлогын 80 хувийг үйлчлүүлэгчдийн 20 хувь нь бүрдүүлдэг
2019, 9 сарын 5. 9:370

1906 онд Италийн эдийн засагч Вилфредо Парето өөрийн орны баялгийн тэгш бус хуваарилалтыг тодорхойлох математикийн томьёог гаргасан. Парето томьёогоороо хүмүүсийн 20 хувь нь улсын баялгийн 80 хувийг бүрдүүлдэг болохыг ажиглажээ. 1940 оны сүүл үеэр Доктор Жосеф Муран, Паретогийн гаргасан 80/20-ийн зарчмыг Паретогийн зарчим гэж нэрлэсэн байна. Өнөөдрийг хүртэл Паретогийн зарчим буюу Паретогийн хууль нь тогтмол хэрэглэгдэх нэр томьёо болоогүй ч эдийн засгийн тэгш бус байдлыг тайлбарлахын тулд 80/20-ийн дүрмийг ашигласаар байна. Уг зарчим таны амьдралд чухал ажлыг эрэмбэлэх, удирдахад тань тустай хэрэгсэл болно.

Жишээ дурдвал:

-Компанийн орлогын 80 хувийг үйлчлүүлэгчдийн 20 хувь нь бүрдүүлж өгдөг

-Гомдол саналын 80 хувь нь хэрэглэгчдийн 20 хувиас ирсэн байдаг

-Чанарын асуудлын 80 хувь нь компанийн бүтээгдэхүүний 20 хувьд шууд нөлөөлдөг

-Хөрөнгө оруулагчдын 20 хувь нь санхүүжилтын 80 хувийг бүрдүүлдэг

Жишээ болгон бүтээлч байдлыг нэмэглүүлэхэд 80/20-ийн зарчмыг хэрхэн ашиглах тухай зөвлөмжийг хүргэж байна.

Өөрийн бизнест, болон ажлын орчинд бүтээлч байдлыг нэмэгдүүлэх 6 арга

  1. Хэрвээ та өдөр тутмын хийх ажлын жагсаалтаа (to do lists) харах юм бол чухал зүйлсийг орхигдуулдаг болохыг анзаарч болно. Олон тооны жижиг асуудлуудад анхаарал хандуулах бус цөөн тооны том, чухал зүйлсдээ анхаарал хандуулах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ.
  2. Төсөл, ажлуудад учрах эрсдэл харилцан адилгүй байдгыг та харж болно. Иймээс их хэмжээний хохирол учруулж болзошгүй эрсдлийг сонгоод дүн шинжилгээ хийж тохирсон арга хэмжээг авах нь чухал.
  3. Орлогын ихэнх хувийг бүрдүүлдэг худалдан авагчдынхаа 20 хувь дээр анхаарлаа төвлөрүүлж, ижил төстэй үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ойлгох, тодорхойлоход анхаарлаа хандуул.
  4. Хэрэв танай компанийн нийт бүтээгдэхүүний 20 хувь нь нийт гомдол саналын 80 хувийг бүрдүүлж байгаа бол чанарын асуудалд дүн шинжилгээ хий.
  5. Хувиараа бизнес эрхлэгчид ажлын ачааллыг үнэлэхдээ 80/20 дүрмийг ашиглаж болно. Тэд нийт ажлын цагийн ихэнх хугацааг ач холбогдол багатай өдөр тутмын оффисын, захиргааны ажилд зарцуулдаг болохыг мэдэж болно. Үүнийг өөрчилж бизнесийн гол стратеги, хэтийн төлөвлөгөөнд анхаарал хандуулах нь чухал.
  6. Зорилгодоо хүрэх явцдаа ахиц, дэвшлийг бодитоор үнэлэн, хамгийн чухал байдаг цөөн хэдэн чухал төлөвлөгөө дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39
Сэм Банкмэн-Фрийд: Крипто зах зээлийн хаан гэгдэж байсан эрхэм өнөөдөр ялаа сонсоно
02024-3-28 15:15