Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Biznetwork.mn-ийн “HR Event”#28 сургалт, арга хэмжээ "Байгууллагын орчинд шинэлэг соёлыг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Ажил мэргэжил ба карьер · 2019, 8 сарын 30. 14:00 · 11,913
Biznetwork.mn нь 4800 гаруй байгууллага, 185,000 ажил хайгчдыг холбон ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ERP систем хөгжүүлэлт, сургалт, зах зээлийн судалгаа, ажлын байрны нэгдсэн лавлах зэрэг хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг төдийгүй хамтран ажиллагч байгууллагуудаа үргэлж дэмжин ажилладаг билээ.

Бид 2 сар тутамд http://www.biznetwork.mn/-д гишүүнчлэлийн эрхтэй байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцүүдэд зориулан HR Event-ээ зохион байгуулдаг бөгөөд бүртгэлийн хураамж нь Biznetwork.mn-ий дэргэдэх “Алтан ураг хүүхэд хөгжил” сантай хамтран ажилладаг асрамжийн газар, цэцэрлэгийн хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд боловсрол эзэмшхэд зарцуулагддаг. 

2019 оны 8 сарын 29-нд зохион байгуулагдсан ээлжит “HR Event”-ийн сургалтыг "Байгууллагын орчинд шинэлэг соёлыг хөгжүүлэх нь” сэдвээр “Call Pro” компанийн үүсгэн байгуулагч, “Faro education” сургалтын төвийн захирал Б.Идэр-Од орсон бөгөөд хүрэлцэн ирсэн 180 гишүүн байгууллагын 250 гаруй удирдах албан тушаалтнууд болон хүний нөөцийн менежерүүдэд олон улсын статистик мэдээллээр баялаг, үр өгөөжтэй сургалт орж, асуулт хариултаар өндөрлөсөн. 

Сургалт маань Networking арга хэмжээгээр цааш үргэлжлэн хүрэлцэн ирсэн хүний нөөцийн салбарын шилдэгүүд хоорондоо танилцаж мэдлэг туршлага, санал бодлоо солилцож хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөсөн. 

Сэтгэгдэл үлдээх

1 сарын 28. 2:44

Ямар утгатай гээч юм бүү мэд ойлгосонгүй

Хариу бичих


Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ 8005 2200

И-МЭЙЛ info@biznetwork.mn

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2020.