Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Biznetwork.mn ээлжит 2019 оны цалин хөлсний судалгаагаа эхэллээ
Эдийн засаг · 8 сарын 22. 10:19 · 2,539

Biznetwork.mn ажил олгогч танд зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, урамшууллын системээ зөв тодорхойлох, шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл авах боломжийг олгож байна.

Бизнетворк Консалтинг ХХК нь 4800 гаруй байгууллага, 185,000 ажил хайгчдыг холбон ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт, ERP систем хөгжүүлэлт, сургалт, зах зээлийн судалгаа, ажлын байрны нэгдсэн лавлах зэрэг хөдөлмөрийн зах зээлд чиглэсэн олон үйл ажиллагааг явуулдаг.

Үүний нэг нь эдийн засгийн голлох салбаруудыг хамарсан цалин хөлсний судалгаа юм. Судалгаа нь 300 гаруй ажлын байрны үндсэн цалин, тогтмол, тогтмол бус урамшууллын мэдээллийг агуулахаас гадна жилийн цалингийн өсөлт, бууралт болон ирэх оны төлөвийг багтаадаг.

Өмнөх оны цалин хөлсний судалгаанд 11 салбарын 240 компани оролцсон бөгөөд 5 түвшний 300 гаруй албан тушаалын мэдээлэл багтсан.

Судалгааны тоон мэдээллийг тусгай программаар цуглуулах ба эдийн засгийн үйл ажиллагааны салбараар бүлэглэн үр дүнг тайлагнах юм.

Судалгааг biznetwork.mn-ийн харилцагч 4800 байгууллагаас боломжит түүврийн аргаар авах бөгөөд судалгаанд хамрагдсан байгууллага өөрийн салбарын тайланг эргэн хүлээн авах юм.

ЦАЛИН, УРАМШУУЛЛЫН СУДАЛГААНД ХАМРАГДСАНААР:
✔️Өөрийн салбарын нарийвчилсан тайланг хүлээн авах;
✔️5 түвшний ажилчдынхаа цалинг зах зээлийн үзүүлэлттэй харьцуулах;
✔️Зах зээлийн бодит мэдээлэлд үндэслэн цалин, хөдөлмөрийн хөлсний бодлогоо шинэчлэх; шийдвэр гаргахад хэрэгцээтэй мэдээлэл авах;

Холбогдох утас: 80010808
Вэб: biznetwork.mn

 

Сэтгэгдэл үлдээх

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.