Үндсэн хувилбар
Байгууллагын соёлын гурван сайн жишээ
· 7 сарын 31. 10:27 · 519

Байгууллагын зорилгодоо нийцүүлэн бие даан шийдвэр гаргах эрх мэдлийг ажилчдадаа олгодог компани бол Zappos юм. Тэгвэл бидний сайн мэдэх Google ажилчдын үнэгүй хоолны газартай, дээр нь ажилтан хэдэн цагаар ч хамаагүй ажлаа хийнгээ ая тухтай байх бүрэн боломжтой.

Тэгвэл эдгээр байгууллагын онцлог соёлын талаар цөөн ажилтантай компани тэднээс юу сурч болох тухай 3 жишээг танилцуулж байна.

Zappos компанийн хүчирхэг соёл

Zappos компанийн соёлыг тодорхойлох үг бол “Holacracy” юм. Энэ нь уламжлалт менежментийн шатлалыг халж байгууллагын бүтэц, тогтвортой байдлыг урьдаас тогтсон дүрэм журмаар зохицуулдаг шинэ арга зам юм. Өөрөөр хэлбэл ажилчид өөрсдийгөө удирдан зохион байгуулах боломжийг өгдөг. Тэд байгууллагын үнэт зүйл, зарчимд тулгуурлан удирдлагын оролцоогүй шийдвэр гаргах эрхтэй. Шийдвэр гаргах эрх чөлөөг олгохын хэрээр ажилчдын үүрэг хариуцлага өндөр байдаг байна.

Үүнээс юу сурч болох вэ?

Zappos дэлгүүрээс гутал авсан бол 1 жилийн хугацаанд буцааж болдгоороо бусдаас ялгардаг. Тэдний зарчим бол үргэлж хэрэглэгчийн зөв байх албагүй боловч та хэрэглэгчийн зөв гэсэн хандлагаар аливаад хандах хэрэгтэй. Ажилчдадаа асуудлын нөхцөл байдалд тохируулан хэрэглэгчтэй хэрхэн харилцахаа мэддэг байх, шийдвэр гаргах эрх мэдлийг олгодог.

Уян хатан байдал бол Google компанийн соёлыг илэрхийлнэ

Google бол тав тухтай ажлын орчинтой компаниудын жагсаалтыг тэргүүлдэг. Тэд ажилчдынхаа тав тухтай байдалд онцгой анхааран, тэдний хэрэгцээ шаардлагыг ойлгодог. Google компанийн соёлын онцлог бол уян хатан байдал. Энэ нь ганцхан уян хатан ажлын цагийн хуваарийн тухай асуудал бус уян  хатан байдал гэдэг бол ямар ч үед ажилчдын бүтээлч байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Үүнээс юу сурч болох вэ?

Хүн бүрийн идэвхтэй биологийн цаг гэж бий. Ажилдаа 8 цагт ирээд бүгд сайн ажиллана гэсэн үг биш. Иймээс Google ажилчдадаа уян хатан цагийн хуваарьтай ажиллахыг зөвшөөрдөг. Таны бизнес тодорхой зорилго, тогтсон үйлчилгээний загвартай байсан ч амжилттай урагшлахын тулд та бүх ажилчдын бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх арга замыг сонгох хэрэгтэй.

Wegmans ажилчдаа дэмжих соёлыг эн тэргүүнд тавьдаг

Wegman бол үйлчилгээний соёл, амт чанар сайтай хоолоор танигдсан. Fortune топ 100 компанийн жагсаалтын байр сууриа тогтвортой хадгалж сүүлийн 22 жилд 16-т жагсаж байсан бол одоо топ 10-т багтах болжээ.

Тэгвэл юу тэднийг агуу соёлтой байгууллагаар нэрлэхэд хүргэв. Байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх олон хүчин зүйл байдаг ч хамгийн чухал нь эдгээр хүчин зүйлсийг сайтар дэмжиж, хөгжүүлэх юм. Танай байгууллагын үнэт зүйлсийн нэг бол ажилтан болон түүний ур чадвар, карьерын хөгжил дэвшил билээ. Иймд ажилчдаа урт хугацаанд үлдээх хүсэлтэй байгаа бол тэдэнд хөгжих бүрэн боломж олгох хэрэгтэй.

Үүнээс юу сурч болох вэ?

Ажилчдаа дэмж, хөгжүүл, сургалтад хамруул

Хэрвээ та чадварлаг хүнийг олж чадсан бол түүнд чадвараа хөгжүүлж олж харахад тусал. Wegmans компани ажилчдынхаа боловсролд онцгойлон анхаарч, цаашлаад компанид үнэ цэнэ, хувь нэмрээ оруулахад нь хэрэг болох мэдлэг, ур чадварыг олгохыг зорьдог. Шаардлагатай бол санхүүгийн дэмжлэг, тэтгэлэг олгохын зэрэгцээ ажилтан онлайнаар суралцах бүрэн боломжтой. Сурч хөгжсөн ажилтан эргээд ажил олгогч, өөрийн ажлын байраа өндрөөр үнэлж сайшаадаг. Ажилдаа сэтгэл ханамжтай байхын эх үндэс ч гэж хэлж болно.

 

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.