АНУ-д ажил горилогчид ажилд орох компаниа сонгохдоо юуг илүү чухалчилж байна вэ?
2019, 6 сарын 7. 17:370

Өнгөрсөн 2018 онд нийт 547 ажил хайгчдыг хамруулсан “Компаниас ажиллагсдадаа үзүүлэх дэмжлэг, туслалцаануудаас алийг нь илүү хэрэгтэй гэж үздэг вэ” гэсэн судалгааг АНУ-ын Мэргэшсэн нягтлан бодогчдын институт (AICPA)- ээс зохион байгуулжээ.

   Судалгаагаар ажил горилогчид эрүүл мэндийн даатгал, цалинтай чөлөө, оюутны зээлийн эргэн төлөлтийн тусламж зэргийг илүүд үздэг нь харагджээ.

Зөвхөн шинэ төгсөгчдийн хувьд авч үзэхэд тэд орох байгууллагаа сонгохдоо оюутны зээлийг эргэн төлөхөд үзүүлэх тусламжийн нөхцөлийг 1-рт авч үзсэн байна.

Судалгааны үр дүнг доорх үзүүлэлтээс харна уу.

Эрүүл мэндийн даатгал                                           - 54 хувь,

Цалинтай амралт, чөлөө                                           - 45 хувь,

Оюутны зээлийн эргэн төлөлтийн тусламж           - 41 хувь,

Гэрээс ажиллах боломж                                           - 38 хувь,

Тэтгэврийн хадгаламж 401(к) хөтөлбөр                 - 36 хувь,

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт                            - 25 хувь,

Тэтгэврийн даатгал                                                  -15 хувь,

Хүүхэд асрах чөлөө                                                 - 13 хувийг тус тус эзэлсэн байна.

Шинэ төгсөгчдөд сургалтын төлбөрийн зээлээс нь байгууллага төлөлцөнө гэдэг бол маш том боломж юм. Мөн 401(к) хөтөлбөрт ажиллагсдаа хамруулснаар залуучуудыг аль болох эртнээс мөнгө хуримтлуулж эхэлбэл үр шимийг нь илүү сайн хүртэх болно гэдгийг ойлгуулж байгааг харуулжээ. Түүнчлэн эрүүл мэнд, тэтгэврийн даатгал, амралт, чөлөө, оюутны зээлийн тусламж зэргийн үр дүнгүүд өөр өөр байгаа нь эдгээрийн ирээдүйд үзүүлэх үр өгөөж, ач холбогдлыг ажиллагсад зөвөөр ойлгох хэрэгтэйг харуулж байна гэж судалгааны багийн ажилтан Антони хэлсэн байна.

Өрсөлдөөнт зах зээл дээр ажиллагсдыг татах арга хэрэгслүүдийг илүү хэрэглэдэг компаниуд амжилт олох, үр ашигтай ажиллах, чадварлаг ажиллагсдыг татах магадлал илүүтэй байдгийг судалгааны багийнхан дүгнэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
12024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00