Байгууллагууд ажилтнуудынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарах хэрэгтэй
2019, 5 сарын 24. 16:520

Европын олонх орнууд шинэ төгсөгчдийг ажилд авах тал дээр АНУ-аас илүү байдаг талаар хүний нөөцийн олон улсын тайланд дурджээ. Швейцарь зэрэг хөгжингүй орнууд бизнесийн байгууллагуудыг сургуулиудтай холбож өгөх ажлыг сайн хийдэг бөгөөд энэ нь шинэ төгсөгчдийг богино хугацаанд ажилтай болоход нь тусалдаг.

Өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сард IMD (International Institute for Management Development) олон улсын байгууллагаас Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварын жилийн тайланг гаргасан байна. Тус тайланд хамрагдсан 63 улсаас Швейцарь улс  5 дахь жилдээ дарааллан тэргүүлж, Дани, Норвеги, Австри, Нидерланд улсууд дараагийн байруудыг эзэлсэн байна. Энэхүү жагсаалтад АНУ 12-р байр, Канад 6-р байр, Мексик 61, Венесуэл 63-р байранд тус тус эрэмбэлэгджээ.

Колумбын их сургуулийн доктор Solange: Швейцарь улс нь бизнесийн байгууллага, сургуулиудын хоорондын харилцаа холбоог хамгийн сайн зохицуулж, амжилттай хийж чаддаг гэжээ. Учир нь тус улсын иргэдийн өрсөлдөх чадвар сайн, мэргэшлийн хувьд сайн бэлтгэгдсэн байдаг гэв. Тэрээр цааш нь хэлэхдээ: Бусад улс орнууд ч хүмүүн капиталдаа хөрөнгө оруулалт хийх замаар өрсөлдөх чадвараа дээшлүүлэх бүрэн боломжтой юм гэжээ.

Боловсрол, мэдлэгийг олж авах нь нэг удаа суралцаж, мэргэжил эзэмшээд зогсохгүй бүхий л амьдралынхаа туршид суралцаж байх хэрэгтэй. Тиймээс байгууллагуудын хүний нөөцийн алба нь сургалтын хөтөлбөрөө чанартай сайн боловсруулж, ажилтнуудаа байнга сургаж хөгжүүлж байх хэрэгтэй гэж USANA Эрүүл мэндийн шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэн, судлаач Paul Jones хэлж байна. Мөн ажилтнууд өөрсдөө мэргэжлийн дагуу бага хурлууд болон төсөл хөтөлбөрүүдэд оролцож өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Бразил: Нас барсан хамаатныхаа цогцсыг тэргэнцэр дээр суулган банкаар үйлчлүүлж, түүний нэр дээр зээл авахаар завджээ
02024-4-19 18:41
Нигерийн арми арван жилийн өмнө хулгайлагдсан эмэгтэйг 3 хүүхдийн хамтаар аварчээ
02024-4-19 16:33
Meta компани өөрийн аппликейшнуудаар дамжуулан хиймэл оюун ухаан бүхий шинэ туслахаа хэрэглээнд нэвтрүүллээ
02024-4-19 15:34
АНУ: ХНС-ийн бодлогын хүү тодорхойлогчийн зүгээс бодлогын хүүг бууруулахад яарах зүйл байхгүй байгааг сануулжээ
12024-4-19 15:08
Стрийминг үйлчилгээ үзүүлэгч Netflix 2024 он гарсаар 9.3 сая хэрэглэгчээр хүрээгээ тэлжээ
12024-4-19 14:40
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
12024-4-19 12:12
“Формула-1”-ийн Хятадын Гран При эхэлж байна
12024-4-19 12:08
Израилын тал Иранд цохилт өгчээ
02024-4-19 12:05
НҮБ-д гишүүнээр элсэх Палестины хүсэлтэд АНУ хориг тавив
02024-4-19 11:02
Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
02024-4-19 11:00