BIZNETWORK.MN удирдах ажилтан болон хүний нөөцүүдэд зориулсан ээлжит “HR EVENT” -ээ зохион байгууллаа
2019, 5 сарын 14. 10:421

Монголын ажлын байрны төв сүлжээ  Biznetwork.mn нь 4800 гаруй гишүүн байгууллагатай хамтран ажилладаг ба харилцагч байгууллагынхаа удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүдэд зориулсан "HR EVENT" сургалт арга хэмжээг 2 сар тутамд зохион байгуулдаг.

HR EVENT арга хэмжээ болгонд Монголын бизнесийн салбарын арвин туршлагатай лидерүүд оролцож, бизнесийн ертөнц дэх онол, практикийн мэдлэгээ түгээн, туршлагаа хуваалцдаг.

 

Энэ удаагийн сургалтын багшаар "Айхотел" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, "JCI Монгол" байгууллагын 2019 оны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Золбадрал уригдан "Хувь хүний өрсөлдөх чадвар, хувийн брэндинг” сэдвээр лекц уншсан юм. 

Сургалтад 130 гаруй байгууллагын 180 орчим удирдах ажилтан болон хүний нөөцүүд хамрагдсан ба сургалтаар хувь хүн брэнд болохын давуу тал болон амжилтад нөлөөлөх ур чадвар, ажилтан хүний одоо үе болон ирээдүйн хувьсал зэрэг сонирхолтой сэдвүүдийг хөндлөө.

“Ухаантнууд зорилгынхоо төлөө бусад нь хүслээ дагаж амьдардаг” 

Сургалт 2 цагийн турш үргэлжилсэн бөгөөд Networking–р үргэлжилж хоорондоо танилцан мэдлэг туршлагаа хуваалцсан өдөр боллоо.

“HR EVENT” –ийн сургалт бүр байгууллагын хөгжил дэвшилд зориулсан санал зөвлөмжөөр баялаг байдаг нь үр өгөөжөө өгч, мэдлэг, туршлага нэмж байдаг гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

                     “Амьдрал бол шатан урсаж буй лаа биш,

 харин агшин зуур гарт чинь баригдаж буй шидэт бамбар юм.

Түүнийг хэн нэгэнд дамжуулан өгөхөөсөө өмнө чадах хэрээрээ дүрэлзүүл

  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Ирээдүй
124.158.108.196
   /
2019, 5 сарын 14. 17:24

Боловсролын байгууллагын багш, судлаачид оролцох боломж байна уу?

Онцлох мэдээ
Дуа Липа, Хаяо Миязаки нар хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд багтжээ
02024-4-18 19:36
Микеланжелогийн гар бичмэл 200 мянган ам.доллароор зарагджээ
02024-4-18 19:28
Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ
02024-4-18 19:26
Соёлын 38 олдворыг Хятадад буцаан өгчээ
02024-4-18 19:22
Уулын Карабахаас Оросын цэргүүдийг татаж эхэлжээ
02024-4-18 19:19
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ
02024-4-18 19:17
АНУ: Баллетын бүжигчид Гиннесийн шинэ амжилт тогтоохоор Манхаттан хотын Плаза зочид буудалд цуглажээ
02024-4-18 17:13
Micron компани АНУ-ын Хагас дамжуулагчийн тухай хуулийн хүрээнд татаас авахаар болжээ
02024-4-18 16:19
Дуучин Тэйлор Свифтийн шинэ цомог сонсогчдын хүртээл болоход 48 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ
02024-4-18 15:49
Солонгосын уран сайхны “Oldboy” киноны олон ангит, англи хэл дээрх хувилбар бүтээлийнхээ шатанд явж байна
02024-4-18 13:41