Ажлын ярилцлагыг хэрхэн үр дүнтэй болгох вэ?
2019, 5 сарын 8. 15:321

     

           Шинэ төгсөгчид болон залуу мэргэжилтнүүдийн хувьд ажлын ярилцлагад орохдоо өөрийгөө бусад нэр дэвшигчдээс хэрхэн өөр, давуу талтай гэдгийг харуулах нь чухал байдаг.

Энэ нь рекрутерүүдийн өмнө өөрийгөө зөвөөр илэрхийлж, сайн үнэлгээ авахын тулд шаардлагатай бүхий л нарийн ширийн зүйлүүдийг анхаарч бэлдэх хэрэгтэй гэсэн үг юм.

Ихэнх залуучуудын хувьд мэргэжлийн тал дээр туршлагагүйн улмаас энэ чиглэлийн асуултуудад хариулахдаа алдаа гаргах нь их байдаг. Гэхдээ өөрөө тэвчээртэй байж, ярилцлагадаа сайн бэлдээд, өөрийн өсөж хөгжих чадвартайг харуулж чадах юм бол ажлын санал авах бүрэн боломжтой болно.

Өөрийн сонирхож байгаа ажлын байранд ярилцлагад уригдсан тохиолдолд аль болох татгалзалгүй уулзаад үзэж байгаарай. Ихэнх нэр дэвшигчид өөрийн зорилгыг зөв тодорхойлоогүйгээр ярилцлагуудад ордог боловч тэр нь эргээд зөв ажил, зөв компани, ажлын сайхан орчныг олж авахад нь тусалж, асуух асуултын санааг олоход тусалдаг.

Хүний нөөцийн сонгон шалгаруулалтын ажилтнууд таны боловсрол, туршлагыг хараад зогсохгүй таны хандлагыг ихээхэн анхаарч харж байдаг. Тэд таныг өөрийгөө хэрхэн танилцуулж байгаа болон таны сэтгэл хөдлөл, мэдрэмжийг байнга хардаг. Шинэ ажлын байранд анкет илгээхээсээ өмнө өөрийн давуу тал, ур чадваруудыг тодорхойлж, өөрийгөө үнэлэх хэрэгтэй.

Та дараах асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй.  

-          Та хэр соёлтой хүн бэ,

-          Цахим орчинд байгаа таны хувийн хуудсууд таныг хэрхэн илэрхийлдэг вэ,

-          Таны хувийн зан чанар сонирхож буй ажлын ёс зүйтэй нийцэж байна уу,

-          Таны биеийн хэлэмжийн илэрхийлэл юу вэ,

-          Та хэр итгэлтэй ярьж чаддаг вэ,

-          Та хэр найдвартай хүн бэ,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Tuya
66.181.179.205
   /
2019, 5 сарын 18. 20:07

Surgalt bga yu

Онцлох мэдээ
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
02024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
02024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
02024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
12024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41