Biznetwork.mn-ийн дэргэдэх Бизнетворк Академи МОНОС Групптэй сургалтын чиглэлээр хамтран ажиллалаа
2019, 4 сарын 16. 10:211

Бизнетворк Академи нь харилцагч байгууллагынхаа ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалт, үйлчилгээг явуулах, мөн идэвхтэй ажил горилогчдод зориулсан олон төрлийн шалгалт, сургалт зөвлөгөөг зохион байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна.

Энэ удаад Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч Монос Групптэй хамтран ажиллаж, 40 гаруй ажилтнуудын компьютерын мэдлэг чадварыг тодорхойлсны үр дүнд шаардлагатай болон мэдлэгийн түвшингээ ахиулах сонирхолтой 24 ажилтан сургалтад хамрагдлаа. Сургалт онол практик хослуулах аргаар үр дүнтэй богино хугацаанд болж өнгөрлөө.

Бизнетворк Академи нь одоогоор Microsoft Office Excel, Microsoft Office Word программын анхан, дунд шатны 25 дахь удаагийн сургалтдаа элсэлтээ авахын зэрэгцээ 1000 гаруй хүн 4 төрлийн түвшин тогтоох шалгалтаас сонгон өгч, дүнгээ анкетдаа хавсарган ажилд орох боломжоо нэмэгдүүлсэн байна. Бид сургалтын үйл ажиллагаагаа өргөтгөн 10 хуруугаар хурдан бичих сургалтыг зохион байгуулаад 5 дахь удаагийн элсэлтээ аваад байна. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Баасанхүү
180.149.98.42
   /
2019, 5 сарын 8. 18:44

та бүхэндээ маш их баярлаа ажилын амжилт хүсье мундаг байна амжилт

Онцлох мэдээ
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53
Дэлхий дээрх хамгийн том анаконда могой болох Ана Жулияг агнажээ
02024-3-28 15:39