Та одоогийн ажлаасаа уйдаж өөр ажилд орохыг хүсч байна уу, эсвэл төлөвлөгөөтэйгээр карьерээ өсгөхөөр ажлаа өөрчлөх гэж байна уу?
2019, 3 сарын 27. 10:462

Хүний нөөцийн зөвлөх, ментор Martin Yate дээрх асуултад ингэж хариулж байна.

Ажлаа өөрчилж өөр компанид ажиллах, төлөвлөгөөтэйгээр карьераа өсгөх зорилготой өөрчлөлт хоёр бол маш том ялгаатай зүйлс юм.

 Хүмүүс цаашид компанидаа ахиж дэвших боломжгүй учраас өөр ажил хайдаг. Хэрэв ажлаас халагдсан бол аль болох түргэн орлогын эх үүсвэртэй болох хэрэгцээ шаардлага гарна. Мөн  тэдэнд сэтгэл санааны болон санхүүгийн  дарамт ирдэг тул ихэвчлэн санал болгосон эхний ажлын саналыг авдаг. Энэ бол стратегийн өөрчлөлт биш энгийн ажлын өөрчлөлт болдог.

Үүнээс болж хүмүүс хагас цагаар ажиллах, ажилдаа дургүй байх, ажилд нь ахиц дэвшил гарахгүй тохиолдлууд гардаг.

Иймээс та энэ асуудалд анхаарлаа хандуулж байр сууриа эргэн харж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй таны ур чадвар, туршлага хэрхэн уялдаж болохыг бодох хэрэгтэй. Бидний олонх нь хүсч буй ажил, олох цалин хөлс, түүнд зарцуулах цаг хугацаа, өөрийн ур чадвартаа дүн шинжилгээ хийж чаддаггүй.

Иймээс та өөрийн карьердаа хүрэхийн тулд бодит төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.

Та ур чадвар, туршлагаа зөв үнэлэх, дүн шинжилгээ хийх, бодож төлөвлөх хэрэгтэй. Мөн өөрт сайнаар нөлөөлж, тусалж чадах, хамт хөгжих  хүмүүстэй холбоо тогтоох хэрэгтэй. Ингэж зорилготойгоор ажлын карьераа төлөвлөж, бэлтгэж эхлэхэд одоо ажиллаж байгаа ажлын гүйцэтгэл сайжирч, ахиц дэвшил илт гарах болно. Та энэхүү туршлагыг хэрэгжүүлснээр хаана байгаа газраа өөрийгөө харуулах, сурталчлах боломжийг нэмэгдүүлнэ.

Та өөрийгөө бэлтгэж, чадваржуулахын хажуугаар зорилтот компаниудын жагсаалт үүсгэж, мөн мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй болох, хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулах мэргэжилтнүүдээс бүрдсэн сүлжээг үүсгэх нь жинхэнэ стратегийн шилжилтийн бэлтгэл болно.

Танд амжилт хүсье.

                                            

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
Тѳрболд
202.126.89.209
   /
2019, 4 сарын 19. 0:34

Би Цахилгаанчин мэргэжилтэй Ганбаатар Овогтой Тѳрболд Гдг Нас 20 той 1998 08 20 тѳрсѳн Ажил хайж Бга олж Ѳгч тус болооч

Тѳрболд
202.126.89.209
   /
2019, 4 сарын 19. 0:35

Утасны Дугаар 95914161

0 0
Онцлох мэдээ
Цагаачдыг Руанда руу албадан гаргах тухай хуулийн төслийг дэмжжээ
02024-4-23 15:26
“Вояжер-1” таван сарын хугацаанд анх удаа мэдээлэл дамжуулжээ
02024-4-23 15:23
Жокович, Бонмати нар оны шилдэг тамирчдаар шалгарлаа
02024-4-23 15:19
А.Дуда: Польшийн нутагт цөмийн зэвсэг байрлуулах шийдвэр гараагүй
02024-4-23 15:15
500 гаруй эртэй энгэр зөрүүлсэн эмэгтэй хүмүүст ижил зүйл хийж үзэхийг зөвлөжээ
02024-4-23 15:03
Сонгуулийг луйвардсан гэж Д.Трампыг буруутгажээ
02024-4-23 11:54
Гуандунд хүчтэй аадар борооны улмаас 110 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ
02024-4-23 11:52
Бээжингийн хагас марафонд тэргүүлсэн тамирчид медалиа хураалгажээ
12024-4-23 11:49
Пуужин харвасны учир БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлжээ
02024-4-23 11:47
Шри Ланкад уралдааны автомашин цугласан олны хэсэг рүү орсноос үүдэн 7 хүн амиа алдаж, 20 хүн бэртэл авчээ
02024-4-22 18:02