Гүүглийн 150 хүний бүрэлдэхүүнтэй багийн захирал Лилиан Ринкон: Рок од шиг аашилдаг хүнийг ажилд авахгүй гэжээ
2019, 3 сарын 20. 16:311

Google Assistant хөтөлбөрийн бүтээгдэхүүний менежмент хариуцсан захирал Лилиан Ринкон гурван жилийн өмнө дөрвөн хүнтэй байсан багийг богино хугацаанд 20 хүнтэй болгож чадсан юм.

Түүний ажилтан сонгон шалгаруулахад баримталсан зарчмаас сонирхон үзвэл: Ажлын тодорхойлолтын нэг хэсэг болоод буй “Рок од” гэх тодорхойлолтод багтах нэгнийг Ринкон ажилтнаар сонгон авахгүй гэжээ.

“Шударгаар хэлэхэд өөртөө хэт барддаг, хийрхүү зантай хүмүүс ажлын туршлагагүй байх нь олонтаа байдаг. Би өөртөө хэт итгэлтэй хүмүүсийн шүтэн бишрэгч биш” харин туршлагагүй ч даруухан, өөрийн туршлагыг бодитоор хуваалцаж чадах хүмүүсийг илүүд үнэлдэг гэж ярилцлагадаа дурджээ.

Тэрээр нэмж хэлэхдээ Гүүгл компани тодорхой нэг салбарын рок од гэхээс илүү соёлын хувьд нийцтэй хүнийг ажилд авах сонирхолтой.  Ринконы багийнхан Assistant-ийн төхөөрөмж хоорондын үйл ажиллагааг хянах үүрэгтэй бөгөөд Гүүглийн бүтээсэн соёлд нийцэх хүнийг олно гэдэг нь тухайн хүний төгссөн сургууль эсвэл ажлын туршлагаас үл шалтгаална гэсэн үг юм. Ухаалаг төдийгүй төлөвшсөн, нэг нэгэндээ туслах хүсэлтэй хүмүүстэй ажилладаг нь миний хувьд аз завшаан бөгөөд ажлын ярилцлагын үеэр ийм л хүмүүсийг хайдаг хэмээжээ. Үүнийг хэрэглэгч, хамтран ажиллаж буй хүмүүсийг анхаарч байгаагийн алтан дундаж гэж би хувьдаа үздэг.  Мөн зан араншин ондоо, сэтгэн бодох аргаар ялгаатай хүмүүсийг багтаа авахыг давхар чухалчилдаг бөгөөд  хүнийг арай өөрөөр сэтгэхэд багахан түлхэц өгч чаддаг хүнийг багтаа элсүүлэх нь бүгд л илүү дутуугүй адилхан аашилж, ижил зүйл мэдэрдэг хүмүүстэй байснаас хамаагүй дээр хэмээв.

Нэг хэсэг Гүүгл компани залхмаар ярилцлагын явцаар цуутай байсан. Ажил горилогчийг 16 удаа ярилцлагад дуудаж, хачин асуулт асуудаг байж. Энэ талаар гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Эрик Щмидтийн подкастад өгсөн ярилцлагаар уг тоог цөөлж нэг ажил горилогчийг 4-5 удаа ярилцлагад дууддаг болжээ.

Ринкон нь Венесуэлд төрж, Канад, Индонез, Америкт амьдарч байсан бөгөөд ажилтан сонгон шалгаруулах ярилцлагад багийн гишүүдээс оролцуулж, олон талт байдлыг бүрдүүлэхэд илүү анхаардаг билээ.

Би багаасаа л өөр өөр улсад амьдарч, ажиллаж үзсэн тул ертөнцийг үзэх үзэл маань олон талт, өргөн болж чадсан. Энэ бүх туршлага маань багийн гишүүн болох хувь хүмүүсийг сонгох зарчимд нөлөөлсөн. Манай багийн гишүүдийн гол үүрэг бол дэлхийн эргэн тойронд буй хүмүүс манай бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэж болох талаар анхааран ажилладаг хүмүүс юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
batmunkh
127.0.0.1
   /
2019, 7 сарын 31. 18:54

saihan medeelel bna.
bayarlalaa..

Онцлох мэдээ
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
02024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35
BYD компани анхны тансаг зэрэглэлийн седан ангиллын цахилгаан автомашинаа танилцуулна
02024-4-25 12:04
Хан мөрөн дээр оффис, зочид буудал, чөлөөт цаг өнгөрөөх байгууламжууд барина
02024-4-25 11:04
TikTok-ийг АНУ-д хориглосон хуулийг эсэргүүцэв
02024-4-25 10:59