HR Event #25 & Networking night
2019, 2 сарын 27. 10:030

Biznetwork.mn харилцагч байгууллагынхаа удирдах албан тушаалтан болон хүний нөөцүүдэд зориулсан 25 дахь HR Event-ээ амжилттай зохион байгууллаа.

2 сар тутамд зохион байгуулдаг HR Event-д Монголын бизнесийн салбарын арвин туршлагатай лидерүүд оролцож, бизнесийн ертөнц дэх онол, практикийн мэдлэгээ түгээн, туршлагаа хуваалцдаг билээ.

 Энэ удаагийн сургалтын багшаар Монголын гэр бүл судлаачдын мэргэжлийн холбооны тэргүүн, Сэтгэл зүйч, Гэр бүл судлаач, Докторант Ж.Баясгалан уригдан "Хувь хүний сэтгэлзүйн онцлог ажилд хандах хандлага" сэдвээр лекц уншсан юм.Сургалтаар хувь хүний зан байдлыг тодорхойлж түүн дээр тулгуурлан байгууллагадаа хэрхэн эерэг баг бүрдүүлэх, ажиллах гол зорилгоо тодорхойлж хэрхэн амжилтад хүрэх арга замын тухай хичээл заалаа.

 Сургалтад 180 гаруй хүн хамрагдсан бөгөөд сургалт #Networking night-аар үргэлжилж бизнесийн байгууллагын удирдах албан тушаалтан болон хүний нөөцийн ажилтнууд хоорондоо танилцаж мэдлэг туршлагаа солилцсон юм.

“HR EVENT” –ийн сургалт бүр байгууллагын хөгжил болон цаашдын шинэчлэлтэд зориулсан санал зөвлөмжөөр баялаг байдаг нь үр өгөөжөө өгч, мэдлэг, туршлага нэмж байдаг гэдэгт бид бүхэн итгэлтэй байна.

 Сургалт, арга хэмжээнд урилгаар оролцсон багш болон хамтран ажилладаг байгууллагын бүх гишүүддээ талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02
2 шөнийн нойрноосоо хугаслахад хүн өөрийгөө 4 болон түүнээс дээш жилээр хөгширсөн мэт мэдэрдэг
02024-3-28 19:28
"Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ
02024-3-28 18:41
Төв Азийн орнуудын иргэдийг ОХУ руу зорчихгүй байхыг уриалжээ
02024-3-28 18:24
Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн баримтыг олжээ
02024-3-28 18:22
Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө
02024-3-28 18:19
Япон: Бага насны хүүхдийн живх үйлдвэрлэгч компани насанд хүрэгчдийн живх үйлдвэрлэлийн бизнес рүү хөрвөжээ
02024-3-28 18:13
НҮБ: Дэлхийд өдөрт 1 тэрбум гаруй шоо метр тонны хоол хүнсний хаягдал гарч байна
12024-3-28 16:38
Тайландын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ
02024-3-28 15:53