Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар
Оюуны чадамжаар нь ажилд авдаг бол нэг зүйлийг орхигдуулж байна
Ажил мэргэжил ба карьер · 2 сарын 15. 11:04 · 5,282

Та компанидаа шинээр ажилтан авахдаа ямар ямар чадварыг голчлон үздэг вэ?

Зөвхөн оюуны чадамж, боловсролын зэргийг нь хардаг бол та хамгийн чухал зүйлсийг анзааралгүй өнгөрч байна шүү. Тэгвэл бизнесийн загалмайлсан эцэг болох хөрөнгө оруулагч  Варрен Буффет ажил горилогч дундаас зөв хүнийг таних цөөн хэдэн зөвлөгөөг өгсөн байдаг. Тэрээр гурван ур чадварт хамгийн ихээр төвлөрөх бөгөөд тухайн чадваруудын нэгийг  юугаар ч орлуулшгүй гэж үзжээ.

Ажил горилогчдоос оюуны чадамж, эрч хүчтэй байдал, хамгийн чухал нь ёс суртахууныг харах хэрэгтэй юм. Хэрэв тухайн хүнээс гурав дахь хүчин зүйлийг олж харахгүй бол эхний хоёрыг байгаа гэж санах ч хэрэггүй. Тэгвэл чухам яагаад ёс суртахуун чухал болохыг одоо тайлбарлая.  

Тэдний үйл хөдлөлийг асуух хэрэггүй                                     

Hall of Fame –ийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Тони Данжи өөрийн “Нийтлэг бус” хэмээх номондоо “Ёс суртахуун бол зохимжтой ба зөв хоёрын дундах сонголт. Ёс суртахууныг урьтал болгож дадсан хүмүүсээс хийх үйлдлийг асуух ч хэрэггүй. Энэ хүмүүс үнэнч шударга, зүрхээ сонсож, зөв үйл хийдэг. Хэн ч хараагүй байхад мөн л уг үйлдлээ хийнэ. Тэдний үйлдэл хүн бүрийн нүдний өмнө байх тул бусдаас мөн таниас тэр санаа зовох, нуух зүйлгүй байдаг. Энэ төрлийн хүмүүс таниас юм нуух вий хэмээн санаа зовох шаардлагагүй юм.” хэмээн бичжээ.

Нэг л мэдэхэд итгэл бүрэлдэнэ

Багийн нэг л гишүүн ёс суртахуун, зөв үнэлэмж дор ажлаа хийж дадахад ойр орчмын албан хаагчдын дунд итгэл бүрэлддэг. Хамтран ажиллагч нэгнээ найдаж болохуйц мөн хийсэн ажлынхаа эзэн нь болж чаддаг нэгэн хэмээн үзэж, үнэлж эхлэх юм. Нэгэнт итгэлцэл газар авбал албан хаагч тус бүр хамт олныхоо дунд тайван аюулгүй байх бөгөөд энэ нөлөө цааш тэлсээр байдаг онцлогтой.

 

 

Ёс суртахууны хариуд хүндлэл

Тэд нэг л мэдэхэд хүндлэл хүртэж эхэлнэ. Яагаад гэж үү? Учир нь хүн бүр бие биеээсээ ёс суртахууныг хүссээр ирсэн. Тэр тусмаа дээд захиргаа, удирдагч нараас өөрийн эрхгүй ёс суртахуун хүсэмжилдэг нь нэгэнт ил болжээ. Хэрэв энэ зан чанар танд байгаа бол удирдагчийн суудал аяндаа таныг чиглэх нь тодорхой. Учир нь өөрийн болон багийн өмнөөс гаргах таны шийдвэрийг тэд хүндэлнэ.

 

Ёс суртахууныг зөв асуултаар илрүүл.

Ярилцлагын явцад тухайн ажил горилогчид зөв асуулт тавих хэрэгтэй. Жишээ нь:

Чамайг нэгэн үйлчлүүлэгчтэй холбоо тогтоо гэж хэллээ. Чи бидэнд туслахын тулд түүнд багахан худал ярьж чадах уу?

Энэ бол гүйцэтгэх захирлын түвшний хүнд тавьдаг асуулт. Хэрэв тийм ээ гэсэн хариулт авбал ярилцлага удаан үргэлжлэхгүй хэмээн үзэж дараагийн ажлаа төлөвлөсөн нь дээр. Харин үгүй гэсэн хариулт нь ёс суртахуун өндөртэй, ажилд авч болохуйц хүний шинж болох юм.

 

 

 

Сэтгэгдэл үлдээх



Мэдээний ангилал

ТУСЛАМЖ 7010 1132, (976) 8003 2200

БОРЛУУЛАЛТ МАРКЕТИНГ (976) 8005 2200

Монголын ажлын байрны төв сүлжээ.

Biznetwork.mn

Copyright © 2008-2019.