Компанийн амжилтад хүний нөөц яагаад чухал вэ?
2018, 12 сарын 17. 11:560

Байгууллагын амжилтад хүний нөөц чухал нөлөө үзүүлнэ гэдэг. Энэ  хүмүүс санаснаас олон ажлыг тайзны ард эрхэлдэг нөхөд билээ. Хэрэв үгүй бол чадварлаг хүмүүсээс бүрдсэн баг гэж үгүй мөн бизнес гэж үгүй юм.

Ингээд Biznetwork.mn нь хувь хүний хөгжил, карьер хөгжлийг дэмжих зорилгоор байгууллага, дарга нарын амжилтад хүний нөөц хэрхэн нөлөөлдөг талаар, цөөн тохиолдлыг дурдаж байна.

Хамгийн сайн ажилтныг олохоор ажиллана

Сонсоход амархан ч хийхэд хэцүү ажил. 2017 онд гүйцэтгэх захирлуудын дунд явуулсан судалгаагаар 48 хувь нь ажиллах хүчний дутуу дулимаг байдлаас болж мөнгө алдсан гэжээ. Энэ явц одоо ч гэсэн хэвээр байна. Тэгвэл ажил олгогч нарын 95 хувь нь ажилтан шалгаруулах явц тоо томшгүй олон сорилттой гэдэгтэй санал нийлжээ. Яг энэ завсраар хүнийн нөөцийн хэлтсийнхэн орж ирнэ. Тэд богино хугацаанд хямд аргаар хэн нэгнийг ажилд авах гэдэггүй. Харин ирээдүйд мөнгө хэмнэх зорилгоор сайн хүмүүсийг эрэлхийлнэ.

Тэд  ажилд авах явцын өртөг, хугацаа зэргээс илүү үзүүлэлт, шинэ ажилтныг хадгалж үлдэх зэрэг дараагийн явцад түлхүү анхаардаг. Шинэ ажилтны амжилтад ийнхүү анхаарах нь нийт байгууллагын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилготой аж.

Компанийн орон тоо ахин дахин солигдсоноор хохирол их учирдаг. Компаниуд энэ хохирлыг тусгайлан хэмжиж үздэггүй нь харамсалтай. Харин хүний нөөцийнхөн зөв хүнийг олж, нэг бүрийг сэтгэл ханамжтай байлгах аргыг сэдсэнээр удаан хугацаанд хамтран ажиллана. Ийнхүү гаралт багатай байсны ачаар компани цааш урагшилж цаг ба мөнгө хэмнэнэ дээ!

 

Хүмүүс ажилдаа дуртай, сэтгэлтэй байхад тэд анхаарна

Ажлын газруудын нийтлэг асуудал бол ажилчид нь ажилдаа дуртай, сэтгэл гаргаж ажиллах эсэх байдаг. Дургүй, сэтгэлгүй байх нь компанийн хувьд гарзтай.

Харин хүнийн нөөцийнхөн энэ байдлыг анзаарч үзнэ. Үнэндээ бол уг асуудал нь ердөө л ажилчдыг зөв үнэлэх, зөвлөмж өгөх, сурах ба хөгжих боломж, нөхөн олговор ба урамшуулал, ажил амьдралын зөв хэмнэл гэсэн хэдэн хүчин зүйлээс л хамаардаг.

Иймд тэднийг сурч хөгжүүлэх боломж эрэлхийлэх, ажилчдаас тогтмол санал хүсэлт авах, тогтмол асуулга авах зэргээр ажилтан ба компанид тохирсон арга боловсруулдаг. Ажилчдад урам өгч, тэдний гаргасан амжилт хөдөлмөрийг таньж, компанийн ирээдүйд хамаатуулах нь асар их нөлөөтэй. Globoforce-ийн 2017 онд хийсэн судалгаагаар 82 хувь нь хийсэн ажлын амжилт хөдөлмөрийг анзаарч, талархсан тохиолдолд ажилдаа дуртай болж сэтгэл гаргадаг гэсэн бол 78 хувь нь улам үр бүтээлч болдог хэмээн хариулжээ.

Бизнес өргөжүүлэх алсын хараа

Хүнийн нөөцийнхөн компани болон түүнд ажиллаж буй хүмүүсийг өөрөөр харж чаддаг тул хэн, хаана ямар үүрэгтэй оролцвол илүү ашигтай болохыг мэддэг. Мэдээж энэ албаныхан бодлого төлөвлөлтийн харьяа биш боловч менежментийн түвшинд хүчтэй нөлөө үзүүлдэг гэдгийг CareerBuilder-ийн судалгаагаар нотолжээ.

Мөн тэд ур чадвартай ажилтан, ажиллагчид хэрхэн юуны төлөө ажилладаг талаарх гүнзгий ойлголттой тул тэднээс ухаалаг зөвлөмж ихээр ирдэг. CareerBuilder-ийн судалгаанд оролцсон гүйцэтгэх захирлуудын талаас илүү хувь нь компанийн хүн капиталыг зөв ашиглах замаар үр ашгаа нэмэгдүүлж, зардлаа бууруулах арга зам олдог хэмээжээ.

Хүний нөөц болон удирдлагын алба гар нийлбэл гарах үр дүн улам өндөр аж. European attractiveness 2016 оны судалгаагаар компаниудын хүний нөөцийн алба, санхүүгийн алба хоёр нягт хамтарсны дүнд орлогын тайлан өндөр гарч, хүний нөөцийн судалгааны үзүүлэлтүүд  өндөр гарсны нэг нь ажилчдын сэтгэл ханамж байх аж.

Та энд дарж илүү их мэдээ,мэдээллийг авна уу. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
3 дахь жилдээ дайны нөхцөл байдалд байгаа Украины эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар өсжээ
02024-3-29 17:11
Нэг биетэй ихрийн өрөөсөн болох Абби Хэнсел хуримаа хийжээ
2024-3-29 16:13
Амьсгал хураах мөчид хүн юу боддог вэ?
2024-3-29 12:56
Рафах руу довтлох Израилын төлөвлөгөөг дахин хэлэлцэнэ
2024-3-29 11:55
Өмнөд Африкт автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ
02024-3-29 11:52
Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ
2024-3-29 11:45
Москвад болсон халдлагад Украин ба Барууны улсууд холбоогүй гэж АНУ дахин мэдэгджээ
02024-3-29 11:42
“Крипто зах зээлийн хаан” гэгдэж байсан Сэм Бэнкман-Фридэд 25 жилийн хорих ял оноолоо
02024-3-29 9:52
Xiaomi компани Porsche-той төстэй загвартай цахилгаан автомашинаа худалдаанд гаргалаа
02024-3-29 4:08
Цахиурын хөндийн жинсэн өмд, юүдэнтэй цамцтай “залуус” тансаг, дэгжин хувцсаар гоёх болжээ
02024-3-29 4:02